Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 8:46 AM
Main » Entries archive

 Нью-Йоркийн Буффалогийн ойролцоо “Континентал” компанийн онгоц байшин дээр унаж, 44 зорчигч, хөлгийн дөрвөн гишүүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 31592 | Нийтэлсэн: 2009-02-14 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (17)

Сенаторууд Гарри Рид (зүүнээс), Арлен Спектер нар хоёр танхимын гишүүд уулзсаны дараах хэвлэлийн бага хурал дээр

АНУ-ын Конгрессийн Сенат ба Төлөөлөгчдын танхимын төлөөлөгчид Америкийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслөөр бүрэн тохиролцоог хийжээ. Сенат дахь Ардчилсан намын олонхийн лидер Гарри Ридийн хэлснээр хоёр танхимын зөрөлдөөн "бага байсан" учир тэд түүнийг бүрэн арилгаж чадсан гэнэ.

"Обамагийн төлөвлөгөө" гэж нэрлэгдсэн хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээрээ нэгдүгээр сарын 30-нд Төлөөлөгчдийн танхимаар батлагдаад энэ сарын 10-нд Сенатын хэлэлцүүлгийг даван дэмжигджээ. Хоёр танхим уг төслийг батлахдаа тус тусдаа өөрчлөлт оруулсан ба түүнийг зохицуулан тохирох хэрэг гарсан билээ. ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 15268 | Нийтэлсэн: 2009-02-13 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (1)

Монголын хэсэг залуу эдийн засагчид нэгдэн, улс орноо эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах арга замыг тусгасан санамж бичгийг Засгийн газар болон УИХ-д хүргүүлэхээр болжээ.

Т.Мөнхтөр, Б.Цогт-очир, С.Цолмон, О.Жавхлан нарын эдгээр залуу эдийн засагчид МУИС, СЭЗДС-ийг 2008 онд төгссөн бөгөөд хямралыг даван туулахад Монгол Улсын Засгын газар, УИХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, ард иргэдийн хамтын оролцоо нэн чухал байгаа учир өөрсдийн санаа бодлыг хуваалцахыг хүсчээ.

Залуу эдийн засагчид монголд хямрал нүүрлэх болсон шалтгааныг зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болоход өнөөг хүртэл олон тулгуурт эдийн засгийн тогтолцоог бий болгож чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв. Мөн хямралаас гарахад дэмжлэг болох банк санхүүгийн тогт ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 2552 | Нийтэлсэн: 2009-02-13 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

2008 онд Италийн мафийн орлого 40 хувиар өссөн байна. Ингэж Италид зохион байгуулалттай гэмт хэрэг нь хамгийн ашиг орлогтой бизнес болон хувирав гэж Bloomberg нь Eurispes гэдэг нийгэм-соёлын судалгааны хүрээлэнгийн мэдээ болон SOS Impresa гэдэг бизнесменүүдийн холбооны мэдээг ишлэл болгон дурьдсан байна.

         Хямрал болж байгаа хэдий ч мафи нь өөрийн орлогыг 2007 онд 90 млрд евро байсныг 2008 он гэхэд 130 млрд евро болгон өсгөж чадсан байна. Орлогын гол эх үүсвэр нь хар тамхины худалдаанаас орж ирдэг ба энэ нь жилд 59 млрд еврогийн орлого оруулдаг байна. Дахиад 5,9 млрд-ыг зэвсэгийн наймаанаас олдог гэнэ. Зохион байгуулалттай гэмт этгээдүүд рэкет болон “хар” зээлээр 92 млрд евро олдог байна. Мафи нь өдөртөө 250 сая евро олдог. Дэлхийн санхүүгийн хямрал нь мафид маш ашигтайгаар эргэсэн гэж Роберто Савиано (Roberto Saviano) /италийн мафийн гэмт хэргүүди ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 2108 | Нийтэлсэн: 2009-02-04 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


АНУ хамгаалалтын системээ байрлуулах нь тодорхой бус
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тэргүүлсэн шинэ засаг захиргаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөний хүрээнд Чехийн газар нутагт радарын бааз байрлуулах шийдвэрээсээ татгалзаж магадгүй гэж Чехийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Жири Диенстбиер мэдэгджээ.
    
"АНУ урьдаас төлөвлөсөн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ Зүүн Европын оронд ойрын хугацаанд байрлуулахгүй болов уу гэдэгт би найдаж байна. Дэлхийн санхүүгийн хямрал энэ төлөвлөгөөг хойшлуулах сайхан шалтаг болж болох юм" гэж Диенстбиер мэдэгджээ.     
    
Америкийн пуужингийн радарын бааз АНУ-Оросын ши ... Дэлгэрэнгүй»
Төрөл: world news | Уншсан: 2586 | Нийтэлсэн: 2009-02-02 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

Экспортын татвар буурлаа

Ирэх сарын 1-нээс нефтийн экспортын татвар тонн нь 119-100 доллараар буурна гэж ОХУ-ын Сангийн яамны гаалийн төлбөрийн хэлтсийн дарга А.Сакович мэдэгджээ. Хэрвээ энэ сарын 15-наас өмнө нефтийн зах зээл дээр нэг их өөрчлөлт орохгүй бол экспортын татвар багасах юм байна.

Ийнхүү хоёрдугаар сарын татвар нь өнгөрсөн оны 8 дугаар сараас 10 дугаар cap хүртэлх хугацаанд мөрдөж байснаас тав дахин буурч, тонн нь 495 долларт хүрэх аж. Сүүлийн хагас жилд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бараг 80 хувиар буурсан нь экспортын татварыг бууруулахад нөлөөлжээ. Сангийн яамны мэдээгээр 2008 оны 12 дугаар сарын 15-наас 2009 оны 1 дүгээр са ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 1128 | Нийтэлсэн: 2009-01-31 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Маргааш болох Иргэний нийгмийн өдөрт зориулан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Хөгжлийн мэдлэгийн өдөр” арга хэмжээг зохион байгуулж буй. Энэхүү багц арга хэмжээний хүрээнд өнөөдөр 10.00 цагт дэд бүтцийн асуудлаар мэтгэлцээн өрнүүлсэн бол 14.00 цагаас МУИС-ийн II байрны номын санд эдийн засгийн сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Ерөнхий илтгэлийг Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг тавьж, оролцогсод санал бодлоо илэрхийллээ. Мөн энэ өдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд байгаль орчны сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдийн засагч Ш.Алтанцэцэг Монгол Улс хямралтай нэгэнт тулгарсан учир аль болох орлогоо нэмэгдүүлж, хэрэглээгээ хянах шаардлагатай гэж байлаа.
Төрөл: mongolian news | Уншсан: 1146 | Нийтэлсэн: 2009-01-31 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн шилсэн Дэннис Блэрыг АНУ-ын Үндэсний тагнуулын албаны даргаар Сенат баталлаа. Энэ тушаалд тэрбээр Майкл Макконнеллыг солин орно. Түүний мэдэлд нийтдээ 50 тэрбум долларын төсөвтэй 16 тагнуулын газрууд захирагдана.  ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 1091 | Нийтэлсэн: 2009-01-31 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

 Испанийн Төв банк. Гэрэл зургийг Serjio

Испанийн  эдийн засаг 1993 оноос хойш анх удаагаа өсөлтгүй гарлаа. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын дүнгээр тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1,1 хувиар татарчээ. Өмнөх гуравдугаар улиралд нь эдийн засаг нь 0,2 хувийн уналттай байлаа. Хоёр улирал дараалан эдийн засгийн өсөлт гарахгүй байхыг рецесси буюу техникийн уналт гэж нэрлэдэг. Испанийн Засгийн газрын тооцоогоор тус орны эдийн засгийн уналт нь дэлхийн хямралын улмаас 2009 онд үргэлжлэх ажээ. Жилийн дүнгээр эдийн за ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 1032 | Нийтэлсэн: 2009-01-31 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

 Швейцарийн Давост нээгдсэн дэлхийн эдийн засгийн чуулга дээр үг хэлсэн ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнөөгийн даяарчлалын хямралын гол шалтгаан нь тогтсон санхүүгийн систем гэж мэдэгдлээ. Хямралын бас ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 3334 | Нийтэлсэн: 2009-01-31 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

1 2 3 ... 6 7 »