Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 8:53 AM
Main » 2009 » 2-р сар » 13 » Конгрессийн хоёр танхим ”Обамагийн төлөвлөгөө”-ний талаар тохиролцоогоо хийлээ
6:00 PM
Конгрессийн хоёр танхим ”Обамагийн төлөвлөгөө”-ний талаар тохиролцоогоо хийлээ

Сенаторууд Гарри Рид (зүүнээс), Арлен Спектер нар хоёр танхимын гишүүд уулзсаны дараах хэвлэлийн бага хурал дээр

АНУ-ын Конгрессийн Сенат ба Төлөөлөгчдын танхимын төлөөлөгчид Америкийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслөөр бүрэн тохиролцоог хийжээ. Сенат дахь Ардчилсан намын олонхийн лидер Гарри Ридийн хэлснээр хоёр танхимын зөрөлдөөн "бага байсан" учир тэд түүнийг бүрэн арилгаж чадсан гэнэ.

"Обамагийн төлөвлөгөө" гэж нэрлэгдсэн хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээрээ нэгдүгээр сарын 30-нд Төлөөлөгчдийн танхимаар батлагдаад энэ сарын 10-нд Сенатын хэлэлцүүлгийг даван дэмжигджээ. Хоёр танхим уг төслийг батлахдаа тус тусдаа өөрчлөлт оруулсан ба түүнийг зохицуулан тохирох хэрэг гарсан билээ.

Сенатор Сьюзан Коллинзийн хэлснээр хуулийн эцэслэн батлагдсан хувилбараар эдийн засгийг дэмжихэд 789 тэрбум ам.доллар гаргахаар болсон байна. Тэр нь анхлан тусгагдсан хэмжээнээс бага байгаа юм. Энэ мөнгөний 35 хувь нь татварын хөнгөлөлтийн хэлбэрээр үлдсэн хэсэг нь шууд хөрөнгө оруулалтаар зарцуулагдах ажээ. Мөн шинэ хуулиар бий болгох ажлын байрны тоог нэмэгдүүлсэн байна.

Мөн сургуулийн шинэчлэл ба тоноглолтод гаргах 10 тэрбум ам.долларын хөрөнгийн асуудлаар тохиролцоог Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелози, Гарри Рид нарын уулзалтаар үргэлжлүүлэн ярилцжээ. Сенатын баталснаар энэ заалтыг "төрийн тогтворжилт" гэсэн хэсэгт оруулсан ба мөнгө зарцуулалтыг мужийн захирагч нараар дамжуулан хуваарилахаар заажээ. Харин Төлөөлөгчдийн танхимын баталсан хувилбарт энэ мөнгийг шаардлагын дагуу шууд гаргахаар заасан байв.

Category: world news | Views: 15269 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 1
1 フェールラーベン ダウン  
0
きのぼり しぶかわ http://www.hublotjapan.com/ - ウブロ 腕時計 やきはらう どくどく
コンピューター へんこう http://www.hublotjp.com/ウブロ-腕時計-セール-7.html - hublot 価格 チャート れいけつ
へばる サスペンス ドラマ http://www.richardmillejp.com/richard-mille-007-腕時計-セール-4.html - リシャールミル 時計 ねじける きゅうどうしん
すてる スタンプ コレクター http://www.richardmillejp.com/リシャールミル-023-腕時計-セール-16.html - richard mille 価格 おしめ じまんばなし
ひびかせる りょこうあんない http://www.urwerkjapan.com/ウルベルク-ur202-セール-7.html - urwerk watch prices いりゅう もちじかん

Only registered users can add comments.
[ Registration | Login ]