Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 8:32 AM
Main » mongolian news

Монголын хэсэг залуу эдийн засагчид нэгдэн, улс орноо эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах арга замыг тусгасан санамж бичгийг Засгийн газар болон УИХ-д хүргүүлэхээр болжээ.

Т.Мөнхтөр, Б.Цогт-очир, С.Цолмон, О.Жавхлан нарын эдгээр залуу эдийн засагчид МУИС, СЭЗДС-ийг 2008 онд төгссөн бөгөөд хямралыг даван туулахад Монгол Улсын Засгын газар, УИХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, ард иргэдийн хамтын оролцоо нэн чухал байгаа учир өөрсдийн санаа бодлыг хуваалцахыг хүсчээ.

Залуу эдийн засагчид монголд хямрал нүүрлэх болсон шалтгааныг зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болоход өнөөг хүртэл олон тулгуурт эдийн засгийн тогтолцоог бий болгож чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв. Мөн хямралаас гарахад дэмжлэг болох банк санхүүгийн тогт ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 2551 | Нийтэлсэн: 2009-02-13 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Экспортын татвар буурлаа

Ирэх сарын 1-нээс нефтийн экспортын татвар тонн нь 119-100 доллараар буурна гэж ОХУ-ын Сангийн яамны гаалийн төлбөрийн хэлтсийн дарга А.Сакович мэдэгджээ. Хэрвээ энэ сарын 15-наас өмнө нефтийн зах зээл дээр нэг их өөрчлөлт орохгүй бол экспортын татвар багасах юм байна.

Ийнхүү хоёрдугаар сарын татвар нь өнгөрсөн оны 8 дугаар сараас 10 дугаар cap хүртэлх хугацаанд мөрдөж байснаас тав дахин буурч, тонн нь 495 долларт хүрэх аж. Сүүлийн хагас жилд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бараг 80 хувиар буурсан нь экспортын татварыг бууруулахад нөлөөлжээ. Сангийн яамны мэдээгээр 2008 оны 12 дугаар сарын 15-наас 2009 оны 1 дүгээр са ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 1128 | Нийтэлсэн: 2009-01-31 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Маргааш болох Иргэний нийгмийн өдөрт зориулан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Хөгжлийн мэдлэгийн өдөр” арга хэмжээг зохион байгуулж буй. Энэхүү багц арга хэмжээний хүрээнд өнөөдөр 10.00 цагт дэд бүтцийн асуудлаар мэтгэлцээн өрнүүлсэн бол 14.00 цагаас МУИС-ийн II байрны номын санд эдийн засгийн сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Ерөнхий илтгэлийг Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг тавьж, оролцогсод санал бодлоо илэрхийллээ. Мөн энэ өдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд байгаль орчны сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдийн засагч Ш.Алтанцэцэг Монгол Улс хямралтай нэгэнт тулгарсан учир аль болох орлогоо нэмэгдүүлж, хэрэглээгээ хянах шаардлагатай гэж байлаа.
Төрөл: mongolian news | Уншсан: 1146 | Нийтэлсэн: 2009-01-31 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

“Поло Ресорсез” ХХК Пийбоди Энержи Корпорацитай гэрээнд гарын үсэг зурснаар Пийбоди Пологийн Монгол дахь нүүрс болон бусад ашигт малтмалын лицензийн 50 хувийг авах боломжтой болсон байна.

“Поло ресорсез”-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгч ноён Энтони Бэйнбридж энэ талаар хэлэхдээ: “Пийбоди Энержи” Корпораци, “Поло Ресорсез” -ийн Монгол дахь нүүрс, эрчим хүчний үйл ажиллагааны түнш болон орж ирж байгааг мэдээллэхэд таатай байна. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч хувийн компани болох “Пийбод”-гийн хүчин чадал, хуримтлуулсан туршлагатай өрсөлдөх компани дэлхийд өөр байхгүй. Бид уг хүчин чадлыг Монголд хуримтлуулсан туршлагатайгаа нийлүүлж Монгол дахь манай нүүрс, эрчим хүчний төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байна”

“Поло Ресорсез” өнөөгийн байдлаар 180 монгол ажилчитай бөгөөд Монголын ихэнх н ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 1546 | Нийтэлсэн: 2009-01-29 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Ховд аймгийн Дуут сум 480 гаруй малчин өрхтэй. Гэтэл тэдний 98 хувь нь буюу бараг бүх өрх банкны өр зээлд баригдаад байгаа аж. Малчин өрхүүдийн дөнгөж хоёр хувь нь л хугацандаа банкныхаа зээлийг төлжээ. Харин үлдсэн 98 хувь нь 15 саяас 500 мянган төгрөгийн банкны зээлтэй, түүнийгөө төлж чадахгүй байдалд хүрээд байгаа аж. Түүнээсээ болж “Хаан” банкны үнэ хөлсгүй малчид болж хувираад байгаа гэнэ. Иймээс нутгийн малчдын санаачлагаар байгуулагдсан "Малчдын эрх ашгийн хамгаалах хөдөлгөөн”-ний тэргүүн М.Төрбат малчдын дунд үүсээд буй энэ асуудлыг төр шийдэх ёстой хэмээн хэллээ. Учир нь өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн үеэр намууд сурталчилгаандаа 1-1,5 сая төгрөг өгнө хэмээн амласнаас болж малчид ийнхүү олноороо банкнаас зээл авцгаасан хэмээн тэрбээр тайлбар хийж байна.
Төрөл: mongolian news | Уншсан: 1073 | Нийтэлсэн: 2009-01-29 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

1 2 3 »