Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:19 AM
Main » 2009 » 1-р сар » 29 » “Пийбоди Энержи” Корпораци, “Поло Ресорсез”/ Монгол/ ХХК гэрээнд гарын үсэг зурлаа
10:45 AM
“Пийбоди Энержи” Корпораци, “Поло Ресорсез”/ Монгол/ ХХК гэрээнд гарын үсэг зурлаа

“Поло Ресорсез” ХХК Пийбоди Энержи Корпорацитай гэрээнд гарын үсэг зурснаар Пийбоди Пологийн Монгол дахь нүүрс болон бусад ашигт малтмалын лицензийн 50 хувийг авах боломжтой болсон байна.

“Поло ресорсез”-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгч ноён Энтони Бэйнбридж энэ талаар хэлэхдээ: “Пийбоди Энержи” Корпораци, “Поло Ресорсез” -ийн Монгол дахь нүүрс, эрчим хүчний үйл ажиллагааны түнш болон орж ирж байгааг мэдээллэхэд таатай байна. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч хувийн компани болох “Пийбод”-гийн хүчин чадал, хуримтлуулсан туршлагатай өрсөлдөх компани дэлхийд өөр байхгүй. Бид уг хүчин чадлыг Монголд хуримтлуулсан туршлагатайгаа нийлүүлж Монгол дахь манай нүүрс, эрчим хүчний төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байна”

“Поло Ресорсез” өнөөгийн байдлаар 180 монгол ажилчитай бөгөөд Монголын ихэнх нутагт, ялангуяа Өмнөговийн сав газарт нүүрсний хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. “Поло Ресорсез” 2008 онд нүүрсний хайгуул болон бэлтгэл ажилд нийт 70 сая ам.доллар зарцуулсан бөгөөд Монголд хагуулын үйл ажиллагаа явуулдаг томохон компаниудын нэг хэвээр байна.

Пийбоди Энержи корпорацийн ТУЗ-ын дарга ноён Грег Бойс хэлэхдээ: “Пологийн эзэмшиж буй талбайд хамтран үйл ажиллагаа явуулснаар дэлхийн нээж ашиглагдаагүй томоохон бүс нутгуудын нэгэн дэх Пийбодигийн оролцоог нэмэгдүүлнэ. Поло Монголд өөрийн хөрөнгө, нүүрсний нөөц, боловсон хүчинтэй тул энэ арилжаа нь түргэн хурдацтай өсөн нэмэгдэж буй ашигтай зах зээл дээрх манай байр суурийг өргөжүүлэхэд түлхэд болно.”

Хамтарсан грүппийн гол зорилго нь Өмнөговийн сав газарт байгаа баялагийн зарим хэсгийг нээн ашиглахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм. Энэ баялагийг нээн ашиглах нь улсын эдийн засгийн цаашдын өсөлтийг хангах суурь болж өгөхийн зэрэгцээ эдийн засгийн бусад салбарын тогтвортой хөгжлийг хангах юм.

Category: mongolian news | Views: 1547 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]