Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:39 AM
Main » 2009 » 1-р сар » 15
Хятад гуравт орох болов

Хятад улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд гуравдугаар байранд гарлаа гэж ажил хэрэгч мэдээллийн Блумберг агентлаг мэдээлжээ. Ингэснээр БНХАУ эхний гурвыг орхисон Германыг гүйцэж  түрүүлсэн байна.Дэлхийн аж үйлдвэржсэн бүх тэргүүлэх орноос авсан 2007 оны макро эдийн засгийн үзүүлэлтийн дүнгээр шинэ  жагсаалтыг гаргажээ.Тийнхүү 2008 оны эхээр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 3,38 триллион, Германых 3,32 триллион ам. доллар б ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 958 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

"Үаhoo"-гийн шинэ гүйцэтгэх захирлаар Кэрол Бартц хэмээх эмэгтэй томилогдлоо.

Өдгөө 60 настай хатагтай Бартц нь компьютерийн программ хангамжийн "Автодеск" компанид 14 жил ажиллаж, улмаар 2006 онд компанийнхаа захирал болсон. Салбартаа туршлагатай, нэр хүндтэй ажилтан аж. Тэрбээр порталын хамтран үүсгэгч Жерри Янгийн халааг авч байгаа юм.

Компанийнхаа хувьцааны үнийг 12 ам.доллараар унагасан, удирдлагынхаа үүрэг хариуцлагыг  ухамсарлаагүй гэх мэт шүүмжлэлд өртөх болсон Жерри Янгийн халааг авах хүнийг тус компани багагүй хугацаанд хайсны эцэст хатагтай Бартцыг ийнхүү сонгожээ.

Шинэ гүйцэтгэх захирал хатагтай Бартцын хувьд "Автодеск"-д ажилд оро ... Дэлгэрэнгүй»
Төрөл: world news | Уншсан: 992 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Баяр хариуцлагатай өндөр албан тушаалд томилогдсон Л.Пүрэвдоржид баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна. Дэлхий дахинд санхүүгийн хямрал өрнөж, түүний нөлөө Монголын банк санхүүгийн зах зээлд олон талын хүндрэл бэрхшээл учруулж буй энэ үед Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагаа ихээхэн чухал байгааг Ерөнхий сайд С.Баяр уулзалтын эхэнд онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн банкууд зээлээ зогсоосноос үүдсэн мөнгөний хомсдолоос хэрхэн гарах арга замыг тодорхойлох, “Анод” банкны асуудлыг хадгаламж эзэмшигчдэд хохиролгүйгээр түргэн шийдэх, валютын ханшийг тогтворжуулах, арилжааны банкуудад тавих Монголбанкны хяналтыг сайжруулах, гарч болох аливаа сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөн ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 987 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Монголбанк бэлэн бус ам.долларын банк хоорондын захын ханш, нийлүүлэлт дээр үндэслэн ажлын өдөр бүр ханшийг нь зарладаг. Төв банкны зүгээс өнөөдөр банк хоорондын захын үнэ 1332.75 төгрөг гэж зарласан байна. Үүнийг долоо хоногийн эхэн үетэй харьцуулахад 26.47 төгрөгөөр өсчээ. Мөн оны эхний өдөртэй харьцуулахад бэлэн бус ам.долларын ханш 60.44 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлийн саруудад бэлэн “ногоон” үнэд орж, эхэлсэн ба арванхоёрдугаар сарын 3-нд “Найман шарга” захад 1310 төгрөгт хүрээд авсан юм. Харин энэ өдөр Монголбанкнаас зарласан үнэ 1194.90 төгрөг байсан. Ингээд өдгөө бэлэн бус ам.доллар хар захын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-ны үнэд хүрлээ. Цаашид үнэ хэрхэх талаар ченжүүд ямар нэгэн зүйл хэлэхээс татгалзаж байна.
Төрөл: mongolian news | Уншсан: 961 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Олон улсын санхүүгийн хямрал нь банк, санхүүгийн системд үүссэн бэлэн мөнгөний дутагдал, банкинд итгэх итгэлцэл дутагдснаас болж анх АНУ-д ажиглагдсан боловч өнөөгийн дэлхий нийтийн даяаршлын нөхцөлд уг хямрал дэлхийн бүх орныг ямар нэг хэмжээгээр хамарсан төдийгүй цаашдаа дэлхийн эдийн засаг, нийгмийн хямрал болон өргөжих хандлагатай болж байна. Энэхүү хямралын шалтгааныг 2008 оны 11 дүгээр сарын 15-нд Вашингтонд болсон дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны буюу G20-ын төр, засгийн тэргүүн нарын уулзалт-аас гаргасан тунхаглалд санхүүгийн зах зээлийн хэлцлийн журам хангалтгүй, олон улсын хэмжээнд зохицуулалт байхгүй, банкны зүгээс эрсдэлийг зөв тооцож чадахгүй байгаа, нягтлан бодохын систем боловсронгуй биш, стандарт орон бүрт нэг байж чадахгүй байгаа ба зарим зах зээл дээр хяналт хангалтгүй байгаатай холбоотой гэж дүгнэжээ. 

... Дэлгэрэнгүй»
Төрөл: mongolian news | Уншсан: 1131 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Хэрвээ нефтийн үнэ үргэлжлэн буурвал, Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүн орнууд энэ түүхий эдийг олборлох хэмжээг цаашид багасгах шийдвэрийг гуравдугаар сард болох чуулганаас гаргаж болох юм. ОПЕК-т суугаа Ираны байнгын төлөөлөгч Мохаммад Али Хатиби ингэж мэдэгдэв.

Ираны Нефтийн аж үйлдвэрийн яамны албан мэдээнд дурдсанаар, "хэрвээ нефтийн үнэ цаашид  буурвал,  2009 оны гуравдугаар сард болох тус байгууллагын төлөөлөгчдийн уулзалтаас нефтийн үйлдвэрлэлийг дахин багасгах шийдвэр гаргах нь тодорхой" гэж Али Хатиби тэмдэглэжээ.

Өнгөрсөн сард ОПЕК  нефть олборлолтын хэмжээг хамгийн их буюу хоногт 2,2 сая торхоор багасгахаар шийдвэрлэж, ингэснээр  уг байгууллагын орнуудын нефтийн үйлдвэрлэл бүхэлдээ хоногт 4,2 сая торхоор багассан нь нийт олборлолтын 5 хувьтай тэнцэж байгаа юм.

"Нефть олборлох хэмжээг бууруулсан сүүлчийн ш ... Дэлгэрэнгүй»
Төрөл: forex news | Уншсан: 981 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Технологийн салбарт “Microsoft” корпораци бол хамгийн том, бас ашиг орлогоороо тэргүүлэгч компаниудын нэг билээ. Программ хангамж, интернэтийн хайлтын систем зэрэг олон салбарт хүч сорьж буй “Microsoft” корпораци шинэ технологи нэвтрүүлэхээр шаргуу хөдөлмөрлөдөг. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс хамааран олон том компаниуд ажлын байраа цомхотгож, бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоож, зарим салбар үйлдвэрүүдээ хааж байсан ч “Microsoft” чимээгүйүүлийн үед албан бус эх сурвалжийн мэдээгээр тус компани ойрын хугацаанд тодорхой хэмжээний орон тооны цомхотгол хийх болсон гэнэ. CNET News-ийн мэдээлснээр тус компани энэ сарын 15-нд дэлхийн хэмжээнд нийт ажиллах хүчнийхээ 17 хувийг ажлаас нь халах болсон байна. Хэрэв уг мэдээлэл үнэн бол “Microsoft” корпорацид данстай нийт 90 мянган ажилчдын 15 мянга нь ажилгүй хоцрох юм.
Уншсан: 983 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)