Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:25 AM
Main » 2009 » 1-р сар » 15 » Ерөнхий сайд банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
7:22 PM
Ерөнхий сайд банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Баяр хариуцлагатай өндөр албан тушаалд томилогдсон Л.Пүрэвдоржид баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна. Дэлхий дахинд санхүүгийн хямрал өрнөж, түүний нөлөө Монголын банк санхүүгийн зах зээлд олон талын хүндрэл бэрхшээл учруулж буй энэ үед Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагаа ихээхэн чухал байгааг Ерөнхий сайд С.Баяр уулзалтын эхэнд онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн банкууд зээлээ зогсоосноос үүдсэн мөнгөний хомсдолоос хэрхэн гарах арга замыг тодорхойлох, “Анод” банкны асуудлыг хадгаламж эзэмшигчдэд хохиролгүйгээр түргэн шийдэх, валютын ханшийг тогтворжуулах, арилжааны банкуудад тавих Монголбанкны хяналтыг сайжруулах, гарч болох аливаа сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна.

Category: mongolian news | Views: 988 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]