Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:32 AM
Main » 2009 » 1-р сар » 25

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн савлагаа багасч байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн мягмар гаригт томоохон биржүүдийн гол индексүүд 4-5 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн лхагва гаригаас дээрх индексүүд 3-4 хувиар өсчээ. Энэ талаар Монголын хөрөнгийн бирж (МХБ), "Спирт бал бурам", "Би Ди Сек" компанийн удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлан мэдээллээ.

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд 62.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийжээ. Ү ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 1117 | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Еврозоны орнуудын дунд хамгийн өндөр ажилгүйдлийн төвшинтэй Испани улсын ажилгүй иргэдийн хэмжээ 2008 оны сүүлийн улиралд 13,9 хувь болж өссөн байна. Энэ хугацаанд нийт 3,2 сая хүн ажилгүй болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,3 саяар илүү байгаа аж. Тус улсын Засгийн газрын зүгээс ажилгүйдлийн төвшин 15,9 хувь хүрч болзошгүй гэж тооцоолж байгаа бол Европын холбооны зүгээс 19 хувь хүрнэ гэж байгаа юм.
Төрөл: forex news | Уншсан: 1090 | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Шатахуун экспортлогч орнууд буюу ОПЕК газрын тосны өдрийн олборлолтоо их хэмжээгээр хасаад байгаа билээ. Гэвч энэ нь зах зээлд төдийлөн нөлөө­лөхгүй байсан юм. Харин өнгөрөгч долоо хоногт газрын тосны нийлүүлэлт хөрөнгийн зах зээлд илүүтэй мэдрэгдэж эхэлс­нээр нефтийн үнэ өсөөд байна. Баасан гаригт бирж хаах мөчид АНУ-ын сайн чанарын WTI маркийн неф­тийн үнэ 2,80 ам.дол­лараар өсч, баррель нь 46,47 ам.дол­лар хүрэв. Харин Лондоны бирж дээрх Брент тосны үнэ 2,98 ам.доллараар нэмэг­дэж, баррель нь 48,37 ам.доллар болжээ.  ... Дэлгэрэнгүй»

Төрөл: forex news | Уншсан: 1148 | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Лондоны металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ сүүлийн 7,5 жилийн турш харагдаагүй хэмжээ хүртэл буураад байна. Үүний шалтгаан нь эдийн засгийн хямралаас болоод зах зээл дэх хөнгөн цагааны хэрэгцээ огцом буурч байгаа явдал юм. Ердөө өнгөрсөн долоо хоногийн хугацаанд бирж дээрх нөөц 2,7 сая тонн орчим болж өссөн бөгөөд тус металлын үнэ 8,2 хувиар буурсан аж. Ингэснээр нэг тонн хөнгөн цагаан ердөө 1290 ам.доллараар зарагдаж байна.

Бусад суурь металлын хувьд үнэ харьцангуй тогтвортой байлаа. Зэсийн үнэ ялимгүй буурч, тонн нь 3050,5 ам.доллар болсон бол цайр 1108 ам.доллараар, никель 11045 ам.доллараар арилжаалагдаж байна.

Харин алтны үнэ эдийн засгийн доройтлын ачаар огцом өсчээ. Долоо хоногийн хэмжээнд нэг унц алтны үнэ 6,2 хувиар өсч, 893,2 унц болсон нь сүүлийн гурван сарын турш харагдаагүй өндөр төвшин боллоо

Төрөл: forex news | Уншсан: 1104 | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

 Хятадын баруун хойд нутаг болох Шинжаань Уйгарын автономит бүсэд 31 настай нэгэн эмэгтэй шувууны ханиадны улмаас нас барсан нь энэ жил эл өвчнөөр нас барж байгаа дөрөв дэ ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 926 | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Испанийн хойд нутгийг дайрсан хүчтэй шуурганы улмаас Барселона хотын ойролцоох спортын танхим нурч сүйдэн, дөрвөн ч хүүхдийн аминд хүрснийг орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ. Харин Атлантын далайгаас үлээж Испанийн өөр нутгуудаар болон Францын баруун өмнөд нутгийг дайрсан ойрын арван жилдээ болж байгаагүй аймшигт хар салхи арван нэгэн хүний амийг авч оджээ.

Хар салхины салхины хурд цагт 172 км цаг байжээ. Францад 1.5 сая айл өрх цахилгааны эх үүсвэргүй болж, төмөр замын гарам хаагдаж, нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр хаажээ.

Хэдийгээр энэхүү хүчтэй шуурганы нөлөө Испанийн газар нутгуудад мэдрэгдэж байгаа ч, Францын баруун өмнөд нутгуудад хамгийн хүчтэй шуурсан байна.

Өвлийн улиралд иймэрхүү бага даралтын идэвхжил бүхий шуурга элбэг байдаг боловч , өчигдөр болсон ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 943 | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)