Main » 2009 » 1-р сар » 25 » ОПЕК-ийн олборлолт буурснаас нефтийн үнэ өслөө
4:44 PM ОПЕК-ийн олборлолт буурснаас нефтийн үнэ өслөө |
Шатахуун
экспортлогч орнууд буюу ОПЕК газрын тосны өдрийн олборлолтоо их
хэмжээгээр хасаад байгаа билээ. Гэвч энэ нь зах зээлд төдийлөн
нөлөөлөхгүй байсан юм. Харин өнгөрөгч долоо хоногт газрын тосны
нийлүүлэлт хөрөнгийн зах зээлд илүүтэй мэдрэгдэж эхэлснээр нефтийн үнэ
өсөөд байна. Баасан гаригт бирж хаах мөчид АНУ-ын сайн чанарын WTI
маркийн нефтийн үнэ 2,80 ам.доллараар өсч, баррель нь 46,47
ам.доллар хүрэв. Харин Лондоны бирж дээрх Брент тосны үнэ 2,98
ам.доллараар нэмэгдэж, баррель нь 48,37 ам.доллар болжээ. ОПЕК-ийн
хувьд өнгөрөгч арванхоёрдугаар сард өдрийн олборлолтоо 2,2 сая
баррелиар хасах тухай зарласан. Харин дэлхийн нийт газрын тосны 40
хувийг дангаараа хангадаг тус байгууллагын нийлүүлэлт дахин өдрийн 1,55
сая баррелиар буурах төлөвтэй байгаа аж. Түүнчлэн
Их Британийн “Heritage Oil” болон “Tullow Oil” хайгуулын компаниуд
Уганда улсын нутаг дэвсгэрээс нефтийн маш том орд газар илрүүлсэн
байна. Энэ ордод 400 сая гаруй баррель нефть байгаа хэмээн судлаачид
тооцоолж байгаа юм.
|
Category: forex news |
Views: 1169 |
Added by: johnyfx
| Rating: 0.0/0 |
|