Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:16 AM
Main » 2009 » 1-р сар » 25 » Европыг дайрсан хар салхины уршгаар амиа алдагсдын тоо өссөөр байна
4:37 PM
Европыг дайрсан хар салхины уршгаар амиа алдагсдын тоо өссөөр байна

Испанийн хойд нутгийг дайрсан хүчтэй шуурганы улмаас Барселона хотын ойролцоох спортын танхим нурч сүйдэн, дөрвөн ч хүүхдийн аминд хүрснийг орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ. Харин Атлантын далайгаас үлээж Испанийн өөр нутгуудаар болон Францын баруун өмнөд нутгийг дайрсан ойрын арван жилдээ болж байгаагүй аймшигт хар салхи арван нэгэн хүний амийг авч оджээ.

Хар салхины салхины хурд цагт 172 км цаг байжээ. Францад 1.5 сая айл өрх цахилгааны эх үүсвэргүй болж, төмөр замын гарам хаагдаж, нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр хаажээ.

Хэдийгээр энэхүү хүчтэй шуурганы нөлөө Испанийн газар нутгуудад мэдрэгдэж байгаа ч, Францын баруун өмнөд нутгуудад хамгийн хүчтэй шуурсан байна.

Өвлийн улиралд иймэрхүү бага даралтын идэвхжил бүхий шуурга элбэг байдаг боловч , өчигдөр болсон шуурга 88 хүний аминд хүрсэн 1999 онд болсон шуурганаас хойшхи хамгийн гарз хохиролтой шуурга болж байна.

Испанийн Сант Бой де Лобрегат хотноо спорт танхим шуурганы улмаас нурч унахад дотор нь 20-30 хүүхэд сагсан бөмбөг тоглож байжээ. Шуурга эхлэхэд хүүхдүүд тоглохоо болин үзэгчдийн суудал руу очиж суужээ. Харин хэдхэн хормын дараа бетонон дээвэртэй хүнд төмрөөр сүлжсэн уг спорт танхим нурж эхэлсэн байна.

Хотын иргэд болон гал унтраах ангийнхан тэр даруй хүүхдүүдийг аврах үйл ажиллагааг явуулсан ч 9-12 насны гурван хүүхэд газар дээрээ нас баржээ. Мөн хүүхэд эмнэлэгт очоод нас барсан байна.

Мөн

-Францын баруун өмнөд бүсэд машинтайгаа явж байсан нэгэн хүн модонд дарагдан нас барч, 78 настай нэгэн иргэн хагарч бутарсан зүйлд дарагджээ.

-Францын Жиронде мужийн 73  настай эмэгтэйн хүчилтөрөгчийн аппарат нь цахилгаан тасарсны улмаас зогсч нас барсан байна.

-Испанид нэгэн эмэгтэй нурж байгаа хаалганд даруулж нас барсан байна.

Энэ мэтчилэн нас барсан хүмүүсийн тоо өсөөр байгаа аж.

Category: world news | Views: 943 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]