Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:19 AM
Main » 2009 » 1-р сар » 25 » Хятадад шувууны ханиадны дөрөв дэх тохиолдол илэрлээ
4:40 PM
Хятадад шувууны ханиадны дөрөв дэх тохиолдол илэрлээ

 Хятадын баруун хойд нутаг болох Шинжаань Уйгарын автономит бүсэд 31 настай нэгэн эмэгтэй шувууны ханиадны улмаас нас барсан нь энэ жил эл өвчнөөр нас барж байгаа дөрөв дэх тохиолдол болж байгаа юм.

Энэхүү мэдээг өчигдөр тухайн орон нутгийн эрүүл мэндийн хэлтсээс мэдэгдсэн байна.

Жан овогт эл бүсгүй Өрөмч хотод амьдардаг нэгэн байсан бөгөөд баасан гаригт өглөөний дөрвөн цаг 40 минутад нас баржээ. Тэрээр нэгдүгээр сарын аравны өдөр эл өвчнийг тусахаасаа өмнө галуу худалдаалах зах дээр ажиллаж байсан аж.

Өчигдөр буюу бямба гаригт Хятадын өвчин эмгэгийг хянах болон урьдчилан сэргийлэх төв тэрхүү эмэгтэйг шувууны ханиадаар буюу Н5N1 вирусаар өвчилснийг нь тогтоожээ. Жан овогт тэрхүү эмэгтэйн ойр хавийн хүмүүсээс нь өвчний шинж тэмдэг одоогоор илрээгүй байгаа бөгөөд албаны хүмүүс түүний ойр дотны хичнээн хүн байгааг нууцалж байна.

Эл өвчнөөр өвчлөөд байгаа хоёр настай охины биеийн байдал зургаан өдрийн турш нэгэн хэвийн байдалд байсны эцэст өнгөрсөн баасан гаригаас эхлэн сайжирч, аюулгүй болсон гэж мэдэгдлээ. Энэхүү өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдийн нас баралт 60 хувьтай байна. Хаврын баяр буюу уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан нааш цааш шилжиж буй ажилчид болон оюутнуудын хөдөлгөөнөөс болж энэхүү өвчин тархахаас урьдчилан сэргийлэхийг улсын эрх баригчид сануулж байна.

Category: world news | Views: 926 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]