Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:16 AM
Main » 2009 » 1-р сар » 25 » Хөнгөн цагааны үнэ буурсаар байна
4:41 PM
Хөнгөн цагааны үнэ буурсаар байна

Лондоны металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ сүүлийн 7,5 жилийн турш харагдаагүй хэмжээ хүртэл буураад байна. Үүний шалтгаан нь эдийн засгийн хямралаас болоод зах зээл дэх хөнгөн цагааны хэрэгцээ огцом буурч байгаа явдал юм. Ердөө өнгөрсөн долоо хоногийн хугацаанд бирж дээрх нөөц 2,7 сая тонн орчим болж өссөн бөгөөд тус металлын үнэ 8,2 хувиар буурсан аж. Ингэснээр нэг тонн хөнгөн цагаан ердөө 1290 ам.доллараар зарагдаж байна.

Бусад суурь металлын хувьд үнэ харьцангуй тогтвортой байлаа. Зэсийн үнэ ялимгүй буурч, тонн нь 3050,5 ам.доллар болсон бол цайр 1108 ам.доллараар, никель 11045 ам.доллараар арилжаалагдаж байна.

Харин алтны үнэ эдийн засгийн доройтлын ачаар огцом өсчээ. Долоо хоногийн хэмжээнд нэг унц алтны үнэ 6,2 хувиар өсч, 893,2 унц болсон нь сүүлийн гурван сарын турш харагдаагүй өндөр төвшин боллоо

Category: forex news | Views: 1104 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]