Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:26 AM
Main » 2009 » 1-р сар » 15 » "Үаhoo" шинэ гүйцэтгэх захирлаа томиллоо
7:24 PM
"Үаhoo" шинэ гүйцэтгэх захирлаа томиллоо
"Үаhoo"-гийн шинэ гүйцэтгэх захирлаар Кэрол Бартц хэмээх эмэгтэй томилогдлоо.

Өдгөө 60 настай хатагтай Бартц нь компьютерийн программ хангамжийн "Автодеск" компанид 14 жил ажиллаж, улмаар 2006 онд компанийнхаа захирал болсон. Салбартаа туршлагатай, нэр хүндтэй ажилтан аж. Тэрбээр порталын хамтран үүсгэгч Жерри Янгийн халааг авч байгаа юм.

Компанийнхаа хувьцааны үнийг 12 ам.доллараар унагасан, удирдлагынхаа үүрэг хариуцлагыг  ухамсарлаагүй гэх мэт шүүмжлэлд өртөх болсон Жерри Янгийн халааг авах хүнийг тус компани багагүй хугацаанд хайсны эцэст хатагтай Бартцыг ийнхүү сонгожээ.

Шинэ гүйцэтгэх захирал хатагтай Бартцын хувьд "Автодеск"-д ажилд орохоосоо өмнө "Sun Microsystem" компанийн төлөө есөн жил зүтгэж, хоёр дахь гүйцэтгэх захирал болж байжээ.

Харин “Fortune” сэтгүүлээс жил бүр гаргадаг "Бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий хүчирхэг 50 эмэгтэй"-н жагсаалтад багтаж байсан юм. Тиймээс шинжээчид түүний амжилтад үндэслэн, "Үаhoo" компанийн үйл ажиллагааг улам сайжруулна, батжуулна гэж үзэж байна.

Бартцыг "Автодеск" компанийг удирдаж байх үед хувьцааны үнэ жилд дунджаар 20 хувь өсч байсан нь "Үаhoo"-гийн хөрөнгө оруулагчдын түүнээс хүсэн хүлээх үр дүн байх болно.
Category: world news | Views: 992 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]