Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:37 AM
Main » 2009 » 1-р сар » 15 » “Microsoft” 15 мянган ажилчдаа хална
11:56 AM
“Microsoft” 15 мянган ажилчдаа хална
Технологийн салбарт “Microsoft” корпораци бол хамгийн том, бас ашиг орлогоороо тэргүүлэгч компаниудын нэг билээ. Программ хангамж, интернэтийн хайлтын систем зэрэг олон салбарт хүч сорьж буй “Microsoft” корпораци шинэ технологи нэвтрүүлэхээр шаргуу хөдөлмөрлөдөг. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс хамааран олон том компаниуд ажлын байраа цомхотгож, бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоож, зарим салбар үйлдвэрүүдээ хааж байсан ч “Microsoft” чимээгүйүүлийн үед албан бус эх сурвалжийн мэдээгээр тус компани ойрын хугацаанд тодорхой хэмжээний орон тооны цомхотгол хийх болсон гэнэ. CNET News-ийн мэдээлснээр тус компани энэ сарын 15-нд дэлхийн хэмжээнд нийт ажиллах хүчнийхээ 17 хувийг ажлаас нь халах болсон байна. Хэрэв уг мэдээлэл үнэн бол “Microsoft” корпорацид данстай нийт 90 мянган ажилчдын 15 мянга нь ажилгүй хоцрох юм.
Views: 983 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]