Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:26 AM
Main » 2009 » 1-р сар » 15 » Бэлэн бус ам.долларын ханш 1330 төгрөгт хүрэв
7:21 PM
Бэлэн бус ам.долларын ханш 1330 төгрөгт хүрэв
Монголбанк бэлэн бус ам.долларын банк хоорондын захын ханш, нийлүүлэлт дээр үндэслэн ажлын өдөр бүр ханшийг нь зарладаг. Төв банкны зүгээс өнөөдөр банк хоорондын захын үнэ 1332.75 төгрөг гэж зарласан байна. Үүнийг долоо хоногийн эхэн үетэй харьцуулахад 26.47 төгрөгөөр өсчээ. Мөн оны эхний өдөртэй харьцуулахад бэлэн бус ам.долларын ханш 60.44 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлийн саруудад бэлэн “ногоон” үнэд орж, эхэлсэн ба арванхоёрдугаар сарын 3-нд “Найман шарга” захад 1310 төгрөгт хүрээд авсан юм. Харин энэ өдөр Монголбанкнаас зарласан үнэ 1194.90 төгрөг байсан. Ингээд өдгөө бэлэн бус ам.доллар хар захын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-ны үнэд хүрлээ. Цаашид үнэ хэрхэх талаар ченжүүд ямар нэгэн зүйл хэлэхээс татгалзаж байна.
Category: mongolian news | Views: 961 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]