Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:29 AM
Main » 2009 » 1-р сар » 15 » Опек нефть олборлолтоо дахин багасгахаар байна
7:03 PM
Опек нефть олборлолтоо дахин багасгахаар байна
Хэрвээ нефтийн үнэ үргэлжлэн буурвал, Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүн орнууд энэ түүхий эдийг олборлох хэмжээг цаашид багасгах шийдвэрийг гуравдугаар сард болох чуулганаас гаргаж болох юм. ОПЕК-т суугаа Ираны байнгын төлөөлөгч Мохаммад Али Хатиби ингэж мэдэгдэв.

Ираны Нефтийн аж үйлдвэрийн яамны албан мэдээнд дурдсанаар, "хэрвээ нефтийн үнэ цаашид  буурвал,  2009 оны гуравдугаар сард болох тус байгууллагын төлөөлөгчдийн уулзалтаас нефтийн үйлдвэрлэлийг дахин багасгах шийдвэр гаргах нь тодорхой" гэж Али Хатиби тэмдэглэжээ.

Өнгөрсөн сард ОПЕК  нефть олборлолтын хэмжээг хамгийн их буюу хоногт 2,2 сая торхоор багасгахаар шийдвэрлэж, ингэснээр  уг байгууллагын орнуудын нефтийн үйлдвэрлэл бүхэлдээ хоногт 4,2 сая торхоор багассан нь нийт олборлолтын 5 хувьтай тэнцэж байгаа юм.

"Нефть олборлох хэмжээг бууруулсан сүүлчийн шийдвэр зах зээлд хэрхэн нөлөөлж буйд дүн шинжилгээ хийх хэрэгтэй, тиймээс хэрвээ энэ шийдвэр уг түүхий эдийн үнэ унахаас сэрэмжлэхэд үр нөлөөгүй хэмээн ОПЕК үзэж,  цаашид хүч чармайлт тавина. Түүхий нефтийн зах зээл тогтворжих хүртэл ийм хүч чармайлт тавина" гэж Ираны төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.
Category: forex news | Views: 981 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]