Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:40 AM
Main » 2009 » 1-р сар » 29 » Дуут сумын малчдын 98 хувь нь банкны зээлтэй
10:44 AM
Дуут сумын малчдын 98 хувь нь банкны зээлтэй
Ховд аймгийн Дуут сум 480 гаруй малчин өрхтэй. Гэтэл тэдний 98 хувь нь буюу бараг бүх өрх банкны өр зээлд баригдаад байгаа аж. Малчин өрхүүдийн дөнгөж хоёр хувь нь л хугацандаа банкныхаа зээлийг төлжээ. Харин үлдсэн 98 хувь нь 15 саяас 500 мянган төгрөгийн банкны зээлтэй, түүнийгөө төлж чадахгүй байдалд хүрээд байгаа аж. Түүнээсээ болж “Хаан” банкны үнэ хөлсгүй малчид болж хувираад байгаа гэнэ. Иймээс нутгийн малчдын санаачлагаар байгуулагдсан "Малчдын эрх ашгийн хамгаалах хөдөлгөөн”-ний тэргүүн М.Төрбат малчдын дунд үүсээд буй энэ асуудлыг төр шийдэх ёстой хэмээн хэллээ. Учир нь өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн үеэр намууд сурталчилгаандаа 1-1,5 сая төгрөг өгнө хэмээн амласнаас болж малчид ийнхүү олноороо банкнаас зээл авцгаасан хэмээн тэрбээр тайлбар хийж байна.
Category: mongolian news | Views: 1074 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]