Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:21 AM
Main » 2009 » 1-р сар » 31 » Экспортын татвар буурлаа
11:50 AM
Экспортын татвар буурлаа
Экспортын татвар буурлаа

Ирэх сарын 1-нээс нефтийн экспортын татвар тонн нь 119-100 доллараар буурна гэж ОХУ-ын Сангийн яамны гаалийн төлбөрийн хэлтсийн дарга А.Сакович мэдэгджээ. Хэрвээ энэ сарын 15-наас өмнө нефтийн зах зээл дээр нэг их өөрчлөлт орохгүй бол экспортын татвар багасах юм байна.

Ийнхүү хоёрдугаар сарын татвар нь өнгөрсөн оны 8 дугаар сараас 10 дугаар cap хүртэлх хугацаанд мөрдөж байснаас тав дахин буурч, тонн нь 495 долларт хүрэх аж. Сүүлийн хагас жилд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бараг 80 хувиар буурсан нь экспортын татварыг бууруулахад нөлөөлжээ. Сангийн яамны мэдээгээр 2008 оны 12 дугаар сарын 15-наас 2009 оны 1 дүгээр сарын 11-ний хугацаанд оросын нефтийн дундаж үнэ баррель нь 39.8 доллар байв.

Өнгөрсөн онд Орост устөрөгчийн үнэ эрс буурсан билээ. Тиймээс Оросын Засгийн газар экспортын татварын механизмыг өөрчилж, нефтийнхэнд ийнхүү нааштай алхам хийжээ.

Category: mongolian news | Views: 1129 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]