Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 8:44 AM
Main » 2009 » 2-р сар » 13 » Залуу эдийн засагчид хямралын эсрэг нэгдлээ
5:59 PM
Залуу эдийн засагчид хямралын эсрэг нэгдлээ

Монголын хэсэг залуу эдийн засагчид нэгдэн, улс орноо эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах арга замыг тусгасан санамж бичгийг Засгийн газар болон УИХ-д хүргүүлэхээр болжээ.

Т.Мөнхтөр, Б.Цогт-очир, С.Цолмон, О.Жавхлан нарын эдгээр залуу эдийн засагчид МУИС, СЭЗДС-ийг 2008 онд төгссөн бөгөөд хямралыг даван туулахад Монгол Улсын Засгын газар, УИХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, ард иргэдийн хамтын оролцоо нэн чухал байгаа учир өөрсдийн санаа бодлыг хуваалцахыг хүсчээ.

Залуу эдийн засагчид монголд хямрал нүүрлэх болсон шалтгааныг зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болоход өнөөг хүртэл олон тулгуурт эдийн засгийн тогтолцоог бий болгож чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв. Мөн хямралаас гарахад дэмжлэг болох банк санхүүгийн тогтолцоонд улсын банкыг бий болгож , үйлдвэрлэгчдэд шаардлагатай санхүүгийн нөөцийг уг банкаар дамжуулан хүргэж үйлдвэрлэлийг бодитойгоор дэмжих, цаашид Монголын санхүүгийн системд санхүүгийн менежмент, менежерийн үүргийг өндөржүүлэх гэх мэт долоон арга замыг хөндөн тусгажээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй Оюу толгой, Таван толгойн гэрээг дэмжиж буйгаа ч тэд уламжилж байв.

Category: mongolian news | Views: 2552 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]