Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:22 AM
Main » mongolian news

 Монголын хөрөнгийн бирж ямархуу байдалтай байна вэ? Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал ямар нөлөө үзүүлж байна вэ?

Үнэндээ саяхнаас л дэлхийн санхүүгийн хямралын талаар ярьж байгаа монголчуудын хувьд хувьцааны талаар төдийлөн ойлголтгүй. Түүнчлэн хямрал хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар энэхүү салбарт “буцалж” буй хүмүүсээс бусдад нь мэдээлэл алга.

Тиймээс хөрөнгийн з ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 1367 | Нийтэлсэн: 2009-01-19 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Засгийн газар Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг өчигдөр хэлэлцжээ. Төсөлд газрын тосны бүтээгдэхүүн импортлоход онцгой албан татварын одоо мөрдөж буй хэмжээний дээд хязгаарыг 100 ам.доллараар, эх орны үйлдвэрийнхийг 50 ам.доллараар тус тус нэмэгдүүлэх тухай байв. Гишүүд энэхүү хуулийн төслийг нэлээд нухацтай хэлэлцээд нефть бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээний дээд хязгаарыг 100 ам.доллараар биш 200 мянган төгрөгөөр баталлаа. Харин хууль мөрдөж эхлэх хугацааг сар саарахгүй байгаа үнийн өсөлт, шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 1-нээс хэмээн тогтов.  ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 1030 | Нийтэлсэн: 2009-01-18 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Баяр хариуцлагатай өндөр албан тушаалд томилогдсон Л.Пүрэвдоржид баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна. Дэлхий дахинд санхүүгийн хямрал өрнөж, түүний нөлөө Монголын банк санхүүгийн зах зээлд олон талын хүндрэл бэрхшээл учруулж буй энэ үед Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагаа ихээхэн чухал байгааг Ерөнхий сайд С.Баяр уулзалтын эхэнд онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн банкууд зээлээ зогсоосноос үүдсэн мөнгөний хомсдолоос хэрхэн гарах арга замыг тодорхойлох, “Анод” банкны асуудлыг хадгаламж эзэмшигчдэд хохиролгүйгээр түргэн шийдэх, валютын ханшийг тогтворжуулах, арилжааны банкуудад тавих Монголбанкны хяналтыг сайжруулах, гарч болох аливаа сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөн ... Дэлгэрэнгүй»

Төрөл: mongolian news | Уншсан: 987 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Монголбанк бэлэн бус ам.долларын банк хоорондын захын ханш, нийлүүлэлт дээр үндэслэн ажлын өдөр бүр ханшийг нь зарладаг. Төв банкны зүгээс өнөөдөр банк хоорондын захын үнэ 1332.75 төгрөг гэж зарласан байна. Үүнийг долоо хоногийн эхэн үетэй харьцуулахад 26.47 төгрөгөөр өсчээ. Мөн оны эхний өдөртэй харьцуулахад бэлэн бус ам.долларын ханш 60.44 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлийн саруудад бэлэн “ногоон” үнэд орж, эхэлсэн ба арванхоёрдугаар сарын 3-нд “Найман шарга” захад 1310 төгрөгт хүрээд авсан юм. Харин энэ өдөр Монголбанкнаас зарласан үнэ 1194.90 төгрөг байсан. Ингээд өдгөө бэлэн бус ам.доллар хар захын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-ны үнэд хүрлээ. Цаашид үнэ хэрхэх талаар ченжүүд ямар нэгэн зүйл хэлэхээс татгалзаж байна.
Төрөл: mongolian news | Уншсан: 960 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Олон улсын санхүүгийн хямрал нь банк, санхүүгийн системд үүссэн бэлэн мөнгөний дутагдал, банкинд итгэх итгэлцэл дутагдснаас болж анх АНУ-д ажиглагдсан боловч өнөөгийн дэлхий нийтийн даяаршлын нөхцөлд уг хямрал дэлхийн бүх орныг ямар нэг хэмжээгээр хамарсан төдийгүй цаашдаа дэлхийн эдийн засаг, нийгмийн хямрал болон өргөжих хандлагатай болж байна. Энэхүү хямралын шалтгааныг 2008 оны 11 дүгээр сарын 15-нд Вашингтонд болсон дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны буюу G20-ын төр, засгийн тэргүүн нарын уулзалт-аас гаргасан тунхаглалд санхүүгийн зах зээлийн хэлцлийн журам хангалтгүй, олон улсын хэмжээнд зохицуулалт байхгүй, банкны зүгээс эрсдэлийг зөв тооцож чадахгүй байгаа, нягтлан бодохын систем боловсронгуй биш, стандарт орон бүрт нэг байж чадахгүй байгаа ба зарим зах зээл дээр хяналт хангалтгүй байгаатай холбоотой гэж дүгнэжээ. 

... Дэлгэрэнгүй»
Төрөл: mongolian news | Уншсан: 1130 | Нийтэлсэн: 2009-01-15 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

« 1 2 3