Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:20 AM
Main » 2009 » 1-р сар » 18 » Татварыг ам.доллараар биш төгрөгөөр тооцох боло
4:56 PM
Татварыг ам.доллараар биш төгрөгөөр тооцох боло

Засгийн газар Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг өчигдөр хэлэлцжээ. Төсөлд газрын тосны бүтээгдэхүүн импортлоход онцгой албан татварын одоо мөрдөж буй хэмжээний дээд хязгаарыг 100 ам.доллараар, эх орны үйлдвэрийнхийг 50 ам.доллараар тус тус нэмэгдүүлэх тухай байв. Гишүүд энэхүү хуулийн төслийг нэлээд нухацтай хэлэлцээд нефть бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээний дээд хязгаарыг 100 ам.доллараар биш 200 мянган төгрөгөөр баталлаа. Харин хууль мөрдөж эхлэх хугацааг сар саарахгүй байгаа үнийн өсөлт, шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 1-нээс хэмээн тогтов. 

Мөн татварыг ам.доллараар биш төгрөгөөр тооцох Ч.Хүрэлбаатарын саналыг гишүүд дэмжсан байна. Тэрбээр “Юм болгоныг доллараар хэмждэгээ болих хэрэгтэй. Долларын ханшийн өөрчлөлтөөс хамаараад бүх зүйл хөдөлдөг байж болохгүй. Манай үндэсний мөнгөн тэмдэгт бол төгрөг. Төгрөгийн ханшийг ингэж унагадаг жишгийг халах хэрэгтэй. Энэ нь бусад хуультай зөрчилдөхгүй” гэсэн тайлбар хийсэн нь ийнхүү амжилт олжээ. 

Category: mongolian news | Views: 1030 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]