Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:43 AM
Main » 2009 » 1-р сар » 31 » Эдийн засгийн асуудлаар мэтгэлцээн хийв
11:39 AM
Эдийн засгийн асуудлаар мэтгэлцээн хийв
Маргааш болох Иргэний нийгмийн өдөрт зориулан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Хөгжлийн мэдлэгийн өдөр” арга хэмжээг зохион байгуулж буй. Энэхүү багц арга хэмжээний хүрээнд өнөөдөр 10.00 цагт дэд бүтцийн асуудлаар мэтгэлцээн өрнүүлсэн бол 14.00 цагаас МУИС-ийн II байрны номын санд эдийн засгийн сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Ерөнхий илтгэлийг Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг тавьж, оролцогсод санал бодлоо илэрхийллээ. Мөн энэ өдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд байгаль орчны сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдийн засагч Ш.Алтанцэцэг Монгол Улс хямралтай нэгэнт тулгарсан учир аль болох орлогоо нэмэгдүүлж, хэрэглээгээ хянах шаардлагатай гэж байлаа.
Category: mongolian news | Views: 1147 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]