АНУ-ын
ерөнхийлөгч Барак Обамагийн шилсэн Дэннис Блэрыг АНУ-ын Үндэсний
тагнуулын албаны даргаар Сенат баталлаа. Энэ тушаалд тэрбээр Майкл
Макконнеллыг солин орно. Түүний мэдэлд нийтдээ 50 тэрбум долларын
төсөвтэй 16 тагнуулын газрууд захирагдана.
Чөлөөнд
гарсан адмирал Дэннис Блэр тэнгисийн цэрэгт 34 жил алба хаасан ба
тухайн үедээ Номхон далайн бүс дэх Америкийн зэвсэгт хүчний нэгдсэн
командлалыг толгойлж байлаа. Үүний зэрэгцээ Блэр нь Тагнуулын төв
газарт орлогч дарга байсан бөгөөд Хятадын талаарх мэргэжилтэн гэгддэг.
Сенат удалгүй Тагнуулын төв газрын тэргүүнийг батлах юм. Энэ тушаалд Леон Паннетийг Обама дэвшүүлсэн билээ.