Нью-Йоркийн
Буффалогийн ойролцоо “Континентал” компанийн онгоц байшин дээр унаж, 44
зорчигч, хөлгийн дөрвөн гишүүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн байшин
дотор байсан нэг хүн амиа алдсан тухай Нью-Йоркийн цагдаа нар
мэдээлжээ. Мөн ослоос болж, ойр орчимд байсан дөрвөн хүн гэмтсэн байна.
“Континентал” компанийн 3407 дугаарын нислэг орон
нутгийн цагаар 22 цаг 20 минутад осолджээ. Нью-Жерси мужийн Неваркаас
хөөрсөн онгоц Буффалод буух ёстой байсан ч онгоцны буудлаас долоон
километрийн өмнө унасан бөгөөд зөвхөн сүүл нь бүтэн үлдсэн аж. Ослын
шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тухайн үед цастай байсан нь
нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. Бусад нислэгүүдийн тухайд ямар ч
асуудалгүйгээр газардаж байжээ.