Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 8:51 AM
Main » 2009 » 2-р сар » 2 » АНУ хамгаалалтын системээ байрлуулах нь тодорхойгүй
7:11 PM
АНУ хамгаалалтын системээ байрлуулах нь тодорхойгүй

АНУ хамгаалалтын системээ байрлуулах нь тодорхой бус
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тэргүүлсэн шинэ засаг захиргаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөний хүрээнд Чехийн газар нутагт радарын бааз байрлуулах шийдвэрээсээ татгалзаж магадгүй гэж Чехийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Жири Диенстбиер мэдэгджээ.
    
"АНУ урьдаас төлөвлөсөн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ Зүүн Европын оронд ойрын хугацаанд байрлуулахгүй болов уу гэдэгт би найдаж байна. Дэлхийн санхүүгийн хямрал энэ төлөвлөгөөг хойшлуулах сайхан шалтаг болж болох юм" гэж Диенстбиер мэдэгджээ.     
    
Америкийн пуужингийн радарын бааз АНУ-Оросын шинэ хамтын ажиллагааны нэг хэсэг болсон үед л АНУ-ын хамгаалалтын системийн энэ төлөвлөгөө хэрэгжих боломжтой гэж хууль тогтоогчдын үзэж байгаа юм. "Дэлхийд НАТО, Орос, АНУ-ын хамтран эзэмших пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем л байна. Эс бөгөөс ямар нэг бааз байхгүй" гэж Диенстбиер нэмж мэдэгдсэн байна.
    
"Пуужингийн радарын бааз байгуулах ажил АНУ-ын хувьд тийм ч яаралтай асуудал биш байсан. Баазад ашиглах техник хэрэглэлийг батлаагүй байгаа" гэж АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нарын аюулгүйн байдлын хуучин зөвлөх Збигниев Брежинский мэдэгджээ.
    
Чех-АНУ-ын төлөөлөгчид өнгөрсөн онд Чехийн газар нутагт пуужингийн радарын бааз байгуулах гэрээ байгуулсан билээ. Гэсэн хэдий ч энэ гэрээг Чехийн парламентын хурлаар батлаагүй байгаа юм. Тус улсын Засгийн газрын зарим нэг эвсэл уг төлөвлөгөөг эсэргүүцэж, радарын баазтай холбогдох санал асуулгаар чех иргэдийн гуравны хоёр хувь нь бааз байрлуулахын эсрэг байгааг харуулсан байна. 
Category: world news | Views: 2587 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 2
2 rhguyo  
0
iypvmzj

1 cloploops  
0
the first pharmacy http://exclusiverx.com/products/cytoxan.htm clinton washington pharmacy

Only registered users can add comments.
[ Registration | Login ]