Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:38 AM
Main » 2009 » 1-р сар » 31 » Испанийн эдийн засгийн өсөлт зогсов
11:37 AM
Испанийн эдийн засгийн өсөлт зогсов

 Испанийн Төв банк. Гэрэл зургийг Serjio

Испанийн  эдийн засаг 1993 оноос хойш анх удаагаа өсөлтгүй гарлаа. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улирлын дүнгээр тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1,1 хувиар татарчээ. Өмнөх гуравдугаар улиралд нь эдийн засаг нь 0,2 хувийн уналттай байлаа. Хоёр улирал дараалан эдийн засгийн өсөлт гарахгүй байхыг рецесси буюу техникийн уналт гэж нэрлэдэг. Испанийн Засгийн газрын тооцоогоор тус орны эдийн засгийн уналт нь дэлхийн хямралын улмаас 2009 онд үргэлжлэх ажээ. Жилийн дүнгээр эдийн засгийн уналт 1,6 хувь байх юм.

Өнгөрсөн оны сүүлийн улиралд ажилгүйдэл 13,91 хувиар өссөн байна. Өмнөх улиралд нь албан ёсоор бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо 11,33 хувь болон Европдоо тэргүүлж байлаа. Засгийн газар нь энэ оны хувьд ажилгүйдэл 15,9 хувьтай гэж дүгнэжээ. Харин Европын холбоо Испанийн ажилгүйдэл 18,7 хувьд хүрнэ гэж үзсэн байна.

Еврокомиссийн тооцоогоор евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 онд 1,9 хувиар багасах бөгөөд тэр нь Европын валютын үйлчилгээний бүсийн түүхэнд хамгийн доогуур үзүүлэлт болно. Еврокомиссийн урьдчилсан тооцоогоор өнгөрсөн жилийн сүүлчээр Европын зохицуулагч нь энэ үзүүлэлтийг 0,1 хувиар өснө гэж байлаа.

Евро бүсийн эдийн засаг 2008 оноос рецессид орсон  ба уналт нь өнгөрсөн жилийн хоёр, гуравдугаар улиралд 0,2 хувь, дөрөвдүгээр улиралд 1,5 хувьтай байжээ.

Category: world news | Views: 1033 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]