Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:35 AM
Main » 2009 » 1-р сар » 31 » Путин дэлхийн хямралын шалтгааныг нэрлэв
11:35 AM
Путин дэлхийн хямралын шалтгааныг нэрлэв

 Швейцарийн Давост нээгдсэн дэлхийн эдийн засгийн чуулга дээр үг хэлсэн ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнөөгийн даяарчлалын хямралын гол шалтгаан нь тогтсон санхүүгийн систем гэж мэдэгдлээ. Хямралын бас нэг шалтгаанаар тэр зохицуулалтын чанар сул байсан гэв. Мөн өсч буй зээлийн  эрэлт ба түүнийг хангах эх сурвалжийн зөрөө их байсныг тэр тэмдэглэв. 

Улс орнуудын дотор ч дэлхийн бүс нутгийн хооронд ч эд баялгийн хувиарлалт тэнцүү биш байсан гээд тэрбээр эдийн засагт төрийн оролцоог хэт их болгохоос болгоомжлууллаа. “Зах зээлийн зохицуулалт алдагдсан учир хямралын нөхцөлд төрийн оролцоо байхаас өөр аргагүй. Гэтэл зах зээлийн механизмыг төгсжүүлэхийн оронд эдийн засагт төрийн оролцоог нэмэх шохоорхол гарч ирлээ. Хямралын эсрэг арга хэмжээний нөгөө тал нь бараг бүх оронд төрийн гарт илүүдэл хөрөнгийг атгуулж байна” хэмээн Оросын ерөнхий сайд онцлов.

Виртуаль мөнгө, “хэт дөвийлгөсөн” тайлан ба чансаанаас татгалзахыг уриалсан байна. Хямралын үеэр бизнесийн өр ба муу хөрөнгийг цайруулах нь зүйтэйг тэр бас хэлэв. Хэд хэдэн нөөц валют гаргах саналыг Путин дэвшүүлсэн байна.

Даяарчлалын эрчим хүчний аюулгүй байдлын системийг байгуулахдаа хөрөнгийн солилцоо хийхийг тэр санал болгосон ба тэр нь оролцогч бүрийн хариуцлагыг өндөржүүлнэ гэж Путин мэдэгдлээ.

Category: world news | Views: 3335 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]