Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 12:56 PM
Main » world news

Лхагва гаригийн оройны байдлаар суурь металлын үнэ ихээр буурсан байдалтай байв. Үүний шалтгаан нь дэлхийн санхүүгийн хүндрэлээс болж хэрэгцээ буурсан явдал юм. Ингэснээр хөнгөн цагааны үнэ бараг зургаан жилийн турш харагдаагүйгээр буурсан аж. Харин Лондоны бирж дээрх тус металлын нөөц1994 оны зургадугаар сараас хойш хамгийн өндөр төвшинд хүрчээ. Одоогийн байдлаар тонн хөнгөн цагааны үнэ 4,2 хувиар буурч, 1330 ам.доллар болжээ.

Мөн зэсийн нөөц 2004 оны нэгдүгээр сараас хойш их хэмжээнд хүрсний улмаас улаан металлын үнэ 2,9 хувиар унаж, 3195 ам.доллараар зарагдаж байна.

Суурь металлын үнийн уналт уул уурхайн салбарт дэлхийд хамгийн томд тооцогддог “ВНР Billiton” 6000 мянган ажилтнаа цомхотгож, олборлолтоо бууруулна гэсэн мэдэгдэл хийсэн ч үргэлжилсэн хэвээр байна. Учир нь уул уурхайнхан олборлолтоо бууруулж буйгаас хамаагүй илүү ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 897 | Нийтэлсэн: 2009-01-22 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Оросын “Газпром”, Украины “Нафтогаз” компани 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Хоёр компани гэрээгээ байгуулахад нь эдгээр орнуудын ерөнхий сайд нар байлцлаа.
Ерөнхий сайд В.Путины хэлснээр хий нүүлэлтийн гэрээнээс бүх зуучлагч хасагдсан байна. Украины хэрэглэгч нарт ч хий нийлүүлэх болсон ба Украины нутгаар дамжих Оросын байгалийн хийн транзитыг бүхий л хоолойгоор дамжуулах үүргийг “Газпром” компанид өгсөн, одоо Украины түншүүд хийн тээвэрлэлтийн системээ шуурай сэргээнэ гэдэгт найдаж буйгаа Путин хэлэв.
Оростой байгуулсан гэрээ нь ирээдүйд хийн транзитийн нийлүүлэлтэд саад учруулахгүйг Юлия Тимошенко  хэлээд “Энэ нь Украины эрчим хүчний бие даасан байдал төдийгүй бидний харилцааны баталгаа” гэв. Хийн дамжуулалтын системд хий шахаад эхлэнгүүт Украин б ... Дэлгэрэнгүй»
Төрөл: world news | Уншсан: 982 | Нийтэлсэн: 2009-01-20 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Израилийн “Цутгамал тугалга” ажиллагаанд нэрвэгдсэн Газын зурвасын сэргээн босголтод нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэх санаатай байгаагаа Саудын Арабын ван Абдулла Аль-Шихири энэ сарын 19-нд мэдэгдлээ. Вантан өөрийн мэдэгдлийг Кувейтад болсон олон улсын эдийн засгийн саммит дээр хийсэн байна.

“Энэ саммит дээр санал болгосон Газын зурвасыг шинэчлэн сэргээх хөтөлбөрт нэмэр болгон нэг тэрбум ам.долларын хандив өгч буй Саудын Араб дахь та нөхдийн ахан дүүсийн нэрийн өмнөөс би мэдэгдэж байна” хэмээн ван хэлэв. Мөн тэрбээр Палестин болон Ойрхи Дорнодын асуудлыг ярилцах уулзалтыг Эр-Риядад хийх саналыг Персийн булангийн орнуудад гарган тавив. Мөн ийм саммит хийхийг Катар санаачилсан байв. Яг одоо Арабын орнууд Газын  хэрг явдлын талаар нэгдсэн байр сууриа гаргаагүй байна. Зарим ... Дэлгэрэнгүй»
Төрөл: world news | Уншсан: 864 | Нийтэлсэн: 2009-01-20 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


АНУ-ын “Microsoft” корпораци Windows үйлдлийн системдээ Internet Explorer вэб браузер программаа багтааж буй явдлыг Европын комисс буруутгаж, зах зээлийн шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна хэмээн үзжээ. Европын комиссын мэдэгдэлд дурдсанаар программ хангамжийн салбарт тэргүүлэгч “Microsoft” корпораци хэрэглэгчдийн сонголтыг үл ойшоон, Европын холбооны дүрэм журмыг зөрчиж байна хэмээн урьдчилсан байдлаар дүгнэлт хийжээ. Стийв Баллмер тэргүүтэй “Microsoft” корпораци сүүлийн хэдэн жилийн турш зах зээлийн шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна гэсэн асуудлаар Европын холбоотой заргалдсаар ирсэн билээ.
... Дэлгэрэнгүй»
Төрөл: world news | Уншсан: 911 | Нийтэлсэн: 2009-01-20 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


2015 он гэхэд бие даасан хиймэл дагуулын системтэй болж, гуч гаруй хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөөд байгаа тухай БНХАУ-ын сансар судлалын технологийн албаны хүн мэдэгджээ.
2009-2010 он гэхэд арав гаруй хиймэл дагуулыг хөөргөнө гэж Хятадын төв телевизэд (CCTV)-д Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн сансрын нисэгчдийг хариуцах хэлтсийн дарга хэлсэн байна.   
Дурдсан хугацаанд 30 гаруй хиймэл дагуулыг хөөргөснөөр Хятад улс бусад улс орнуудаас сансар судлалын салбарт ямар нэгэн хамааралгүй болох ажээ.
Америкийн хиймэл дагуулын GPS системийг Хятадад хүмүүс гар утас, машин тэрэг болон бусад тоног төхөөрөмжиндөө өргөнөөр ашигладаг байсан бөгөөд 2000 онд Хятад улс өөрийн хамгийн анхны “Бэйдоу” нэртэй хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөр ард иргэд болон цэр ... Дэлгэрэнгүй»
Төрөл: world news | Уншсан: 849 | Нийтэлсэн: 2009-01-20 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

« 1 2 ... 4 5 6 7 8 9 »