Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:23 AM
Main » 2009 » 1-р сар » 20 » Хятад улс олон улсын чанартай бие даасан хиймэл дагуулын системтэй болно
11:44 AM
Хятад улс олон улсын чанартай бие даасан хиймэл дагуулын системтэй болно

2015 он гэхэд бие даасан хиймэл дагуулын системтэй болж, гуч гаруй хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөөд байгаа тухай БНХАУ-ын сансар судлалын технологийн албаны хүн мэдэгджээ.
2009-2010 он гэхэд арав гаруй хиймэл дагуулыг хөөргөнө гэж Хятадын төв телевизэд (CCTV)-д Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн сансрын нисэгчдийг хариуцах хэлтсийн дарга хэлсэн байна.   
Дурдсан хугацаанд 30 гаруй хиймэл дагуулыг хөөргөснөөр Хятад улс бусад улс орнуудаас сансар судлалын салбарт ямар нэгэн хамааралгүй болох ажээ.
Америкийн хиймэл дагуулын GPS системийг Хятадад хүмүүс гар утас, машин тэрэг болон бусад тоног төхөөрөмжиндөө өргөнөөр ашигладаг байсан бөгөөд 2000 онд Хятад улс өөрийн хамгийн анхны “Бэйдоу” нэртэй хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөр ард иргэд болон цэргийн албаныхан өөрийн хиймэл дагуулаар мэдээллээ авах боломжтой болжээ.
Энэхүү “Бэйдоу” нэртэй хиймэл дагуул нь дэлхийн  улс орнуудаас хөөргөсөн дөрөв дэх хиймэл дагуул юм.
“Бэйдоу” хиймэл дагуулыг хөөргөсөн нь АНУ-ын GPS, Европын холбооны болон ОХУ-ын хиймэл дагуулуудаас гадна өөрийн гэсэн хиймэл дагуултай болж сансар дахь эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн хэрэг байлаа.
Гэвч “Бэйду” хиймэл дагуул нь өнөөгийн байдлаар зөвхөн Хятадын газар нутаг доторх л мэдээллийг дамжуулж, хэрэглэгдэх хүчин чадалтай аж.
Category: world news | Views: 849 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]