Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:16 AM
Main » 2009 » 1-р сар » 20 » “Газпром”, “Нафтогаз” байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээ байгууллаа
11:50 AM
“Газпром”, “Нафтогаз” байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээ байгууллаа
Оросын “Газпром”, Украины “Нафтогаз” компани 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Хоёр компани гэрээгээ байгуулахад нь эдгээр орнуудын ерөнхий сайд нар байлцлаа.
Ерөнхий сайд В.Путины хэлснээр хий нүүлэлтийн гэрээнээс бүх зуучлагч хасагдсан байна. Украины хэрэглэгч нарт ч хий нийлүүлэх болсон ба Украины нутгаар дамжих Оросын байгалийн хийн транзитыг бүхий л хоолойгоор дамжуулах үүргийг “Газпром” компанид өгсөн, одоо Украины түншүүд хийн тээвэрлэлтийн системээ шуурай сэргээнэ гэдэгт найдаж буйгаа Путин хэлэв.
Оростой байгуулсан гэрээ нь ирээдүйд хийн транзитийн нийлүүлэлтэд саад учруулахгүйг Юлия Тимошенко  хэлээд “Энэ нь Украины эрчим хүчний бие даасан байдал төдийгүй бидний харилцааны баталгаа” гэв. Хийн дамжуулалтын системд хий шахаад эхлэнгүүт Украин байгалийн хийн транзитыг сэргээнэ. Украины талаас ямар нэгэн саад тавихгүй гэж ерөнхий сайд Юлия Тимошенко онцолсон байна.

Сануулахад, Европын хэрэглэгчид Оросын байгалийн хийг 2009 оны нэгдүгээр сарын 7-ноос хойш авахаа больсон ба энэ сарын 13-нд Орос тодорхой хэмжээгээр байгалийн хийн системд оруулсан ч Украин техникийн бэрхшээлтэй гээд түүнийг дамжуулахаас татгалзсан юм.
Хийн маргаанаа шийдэхээр 2009 оны нэгдүгээр сарын 17-нд  хоёр тал саммит зохион байгуулан олонх асуудлаар зөвшилцөлд хүрсэн юм. Тухалбал, сүүлийн 10 жилийн дотор RosUkrEnergo гэсэн зуучлагчгүйгээр “Газпром” шууд л “Нафтогаз”-тай наймаагаа хийх болов. Украины тал байгалийн хийн Европын ерөнхий үнээс 20 хувиар хямд хий авахаар боллоо. Украины ерөнхийлөгчийн Олон улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хариуцсан бие төлөөлөгч Богдан Соколовскийн хэлснээр Украин Оросын байгалийн хийн 1000 шоо метрт 360 ам.доллар төлөхөөр болж байна. Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн тамгын газрын тооцоолсноор энэ жилд байгалийн хийн үнэ нь 1000 шоо метрийнх дунджаар 199 ам.доллар болох гэнэ.
Харин байгалийн хийн хямрал Зүүн Европын зарим оронд эрчим хүчний хямрал үүсгэв. Жишээлбэл, хүндрэлд орсон Болгарт энэ сарын 19-нөөс эхлэн Грекээс байгалийн хийг нийлүүлж байна.
Category: world news | Views: 982 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]