Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 12:26 PM
Main » world news
Холбооны хөдөлмөр ба ажил эрхлэлтийн албаны тэргүүн (Роструд) Юрий Герций бараг зургаан сая хүн Орост ажилгүй болсныг хэлэв. Үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн бүс нутагт ажилгүйдлын тоо цаашид өснө гэж Герций онцоллоо хэмээн “Интерфакс” агентлаг мэдээлжээ.
Харин Москва, Санкт-Петербургт ажилгүйдлын төвшин доогуур байгаа нь хоёр хотын эрх баригчдаас авч байгаа арга хэмжээ нь хөдөлмөрийн зах зээлийг тогтвортой байлгаж буйг тэр тэмдэглэв.
Холбооны хөдөлмөр ба ажил эрхлэлтийн албаны тэргүүн Өмнөд холбооны тойрогт тухайлбал, Дагестан, Кабардино-Балкар ба Ингушетид ажилгүйдэл өснө гэж хүлээсний хэрэггүйг хэлснээ “Тэнд ажилгүйдэл байгаа төвшиндөө байна. Учир нь цомхотгох зүйл огт байхгүй болсон” гэж тайлбарлав.
Үүнээс өмнө Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова мэдэгдэхдээ 2008 оны арванхоёрдугаар сард Орост албан ёсоор бүртгэлтэй 1,454 сая ажилгүй хүн байгаа гээд ... Дэлгэрэнгүй»
Төрөл: world news | Уншсан: 987 | Нийтэлсэн: 2009-01-27 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Британийн ерөнхий сайд Гордон хямралтай тэмцэхдээ зөвхөн өөртөө найдах болж байна
Их Британийн эдийн засаг рецессийн шатандаа орлоо. Рецесси гэж эдийн засгийн үзүүлэлт хоёр улирал дараалан унасан өсөлтгүй байгааг хэлдэг. Өнгөрсөн оны сүүлийн улирлын статистикийн дүнгээр Их Британийн эдийн засгийн  уналт 1,5 хувьтай гарчээ. Эдийн засгийн улирлын анхны уналт нь өнгөрсөн намар 0,6 хувьтайгаар илэрсэн билээ. Эдийн засгийн уналтыг энэ жилийн турш үргэлжилнэ гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд хэлж байна. Их Британийн эдийн засгийн уналт тус оронд болсон 1990-ээд оны уналт шиг маш эрчимтэй өрнөж байна. Хямралд тус орны мөнгөн тэмдэгт фунт хамгаас түрүүнд өртсөн ба одоо нэг фунт 1,05 евротой тэнцэж байна. Европын мөнгө нь Их Британийнхтай ханш нь улам бүр ойртлоо. ... Дэлгэрэнгүй»
Төрөл: world news | Уншсан: 1083 | Нийтэлсэн: 2009-01-27 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

 Хятадын баруун хойд нутаг болох Шинжаань Уйгарын автономит бүсэд 31 настай нэгэн эмэгтэй шувууны ханиадны улмаас нас барсан нь энэ жил эл өвчнөөр нас барж байгаа дөрөв дэ ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 926 | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Испанийн хойд нутгийг дайрсан хүчтэй шуурганы улмаас Барселона хотын ойролцоох спортын танхим нурч сүйдэн, дөрвөн ч хүүхдийн аминд хүрснийг орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ. Харин Атлантын далайгаас үлээж Испанийн өөр нутгуудаар болон Францын баруун өмнөд нутгийг дайрсан ойрын арван жилдээ болж байгаагүй аймшигт хар салхи арван нэгэн хүний амийг авч оджээ.

Хар салхины салхины хурд цагт 172 км цаг байжээ. Францад 1.5 сая айл өрх цахилгааны эх үүсвэргүй болж, төмөр замын гарам хаагдаж, нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр хаажээ.

Хэдийгээр энэхүү хүчтэй шуурганы нөлөө Испанийн газар нутгуудад мэдрэгдэж байгаа ч, Францын баруун өмнөд нутгуудад хамгийн хүчтэй шуурсан байна.

Өвлийн улиралд иймэрхүү бага даралтын идэвхжил бүхий шуурга элбэг байдаг боловч , өчигдөр болсон ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 943 | Нийтэлсэн: 2009-01-25 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Хөгжлийн хурд саарч, амьдралын төвшин унан Ойрхи Дорнодын сөргөлдөөнтэй орнуудад 12 триллион ам.долларын хохирол авчирчээ.

Энэтхэгийн Strategis Foresight Group гэх судалгааны төвийн гаргасан илтгэлд энэ талаар өгүүлжээ. Судалгаанд энэтхэгчүүдээс гадна гадаадын шинжээчид оролцов. Судалгааг явуулагчид сүүлийн 20 жилийн бүс нутгийн сөргөлдөөний үр дагаварыг тооцоолсон байна. Тэдний тоонд Палестин-Израилийн сөргөлдөөн, Ливаны дайн, Иракт АНУ довтолсон зэрэг оров. Судалгааны төвийн дарга Сандип Васлекарын хэлснээр хэрэв Израиль-Палестин хоёр 1991 оны Мадридын Ойрхи Дорнодын бага хурлаар энхийн хэлэлцээр байгуулсан бол өнөөдөр тэдний нэг хүний дундаж орлого одоогийнхоос хоёр дахин их байх байсан гэнэ. Ийм маягийн үзүүлэлт иракчуудын хувьд гурав дахин буу ... Дэлгэрэнгүй»

Төрөл: world news | Уншсан: 969 | Нийтэлсэн: 2009-01-24 | Үнэлэмж: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

« 1 2 3 4 5 6 ... 8 9 »