Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:36 AM
Main » 2009 » 1-р сар » 27 » Их Британийн эдийн засаг уруудаж эхэллээ
11:40 AM
Их Британийн эдийн засаг уруудаж эхэллээ
Британийн ерөнхий сайд Гордон хямралтай тэмцэхдээ зөвхөн өөртөө найдах болж байна
Их Британийн эдийн засаг рецессийн шатандаа орлоо. Рецесси гэж эдийн засгийн үзүүлэлт хоёр улирал дараалан унасан өсөлтгүй байгааг хэлдэг. Өнгөрсөн оны сүүлийн улирлын статистикийн дүнгээр Их Британийн эдийн засгийн  уналт 1,5 хувьтай гарчээ. Эдийн засгийн улирлын анхны уналт нь өнгөрсөн намар 0,6 хувьтайгаар илэрсэн билээ. Эдийн засгийн уналтыг энэ жилийн турш үргэлжилнэ гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд хэлж байна. Их Британийн эдийн засгийн уналт тус оронд болсон 1990-ээд оны уналт шиг маш эрчимтэй өрнөж байна. Хямралд тус орны мөнгөн тэмдэгт фунт хамгаас түрүүнд өртсөн ба одоо нэг фунт 1,05 евротой тэнцэж байна. Европын мөнгө нь Их Британийнхтай ханш нь улам бүр ойртлоо.
Өнгөрсөн баасан гаригт Үндэсний статистикийн газраас мэдээлэхдээ Их Британийн эдийн засгийн уналт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 1,5 хувьтай байсан гэв. Гуравдугаар улирлын үзүүлэлт нь -0,6 хувь байлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь хоёр улирал дараалан унаж байгаа учир Их Британийн эдийн засаг уналтынхаа шатанд орж байна гэж болно. Энэ үзүүлэлт нь -1,2 хувьтай гарна гэж байсан мэргэжилтнүүдийн тооцоог ч ардаа орхив. 1980 оноос хойш Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн доод хэмжээнд очиж, 1991 оноос хойш анх удаагаа уналт ажиглагдаж байна. 2008 оны хувьд тус улсын ДНБ ерөнхий хэмжээгээр 0,7 хувийн өсөлттэй гарав. Тэр нь 1992 оноос хойшх хамгийн бага үзүүлэлт.
Эдгээр үзүүлэлтийн дараа Британийн мөнгөн тэмдэгтийн ханш дивалютын гэх доллар /евроны сагсаар нэг доллар/ евротой харьцуулахад 1,64 фунт хүртэл унав. Гэтэл бямба гаригт доллар нь евро ба фунттай харьцуулахад бэхжиж евро/фунтын кросс ханш нь 1,05 болсон байна. Энэ үзүүлэлтээр Британийн валют Оросын валюттай нэг төвшингийн хурдтай унаж буй. Өнгөрсөн оны явцад Британийн валютын ханш 25 хувиар унасан байна.
Статистикийн мэдээний дараа Британийн хөрөнгийн биржийн үзүүлэлт бас уруудлаа. FTSE 100 индекс 1,37 хувиар унав. 2008 оны арваннэгдүгээр сард ажилгүйчүүдийн тоо нь ойролцоогоор хоёр сая болсон байна. Харин энэ пүрэв гаригт мэдээлснээр 2008 оны долоогоос есдүгээр сарын хооронд зээлээ төлөөгүй учир 13 мянган байр хураагдсан байв.
Шинжээчид ийм байдалд тайван хандлаа. Их Британи 1990-1992 оны эдийн засгийн хямралаар бас л иймэрхүү хурдтай уналтыг амссан туршлагатай гэнэ. Гэхдээ энэ удаа өмнөх туршлага хангалтгүй байж магад. Шинжээчид энэ жилийн турш эдийн засгийн уналт үргэлжилнэ гэж тооцоод байгаа юм. Харин энэ удаа Их Британийг хямралаас татан гаргаж байсан Америкийн тусламж ирэхгүй бөгөөд ерөнхий сайд Гордон Браун өөрөө л улс орноо хямралаас татан гаргах хариуцлага хүлээгээд байна.
Category: world news | Views: 1083 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]