Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:34 AM
Main » 2009 » 1-р сар » 27 » Орост зургаан сая хүн ажилгүй болов
11:41 AM
Орост зургаан сая хүн ажилгүй болов
Холбооны хөдөлмөр ба ажил эрхлэлтийн албаны тэргүүн (Роструд) Юрий Герций бараг зургаан сая хүн Орост ажилгүй болсныг хэлэв. Үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн бүс нутагт ажилгүйдлын тоо цаашид өснө гэж Герций онцоллоо хэмээн “Интерфакс” агентлаг мэдээлжээ.
Харин Москва, Санкт-Петербургт ажилгүйдлын төвшин доогуур байгаа нь хоёр хотын эрх баригчдаас авч байгаа арга хэмжээ нь хөдөлмөрийн зах зээлийг тогтвортой байлгаж буйг тэр тэмдэглэв.
Холбооны хөдөлмөр ба ажил эрхлэлтийн албаны тэргүүн Өмнөд холбооны тойрогт тухайлбал, Дагестан, Кабардино-Балкар ба Ингушетид ажилгүйдэл өснө гэж хүлээсний хэрэггүйг хэлснээ “Тэнд ажилгүйдэл байгаа төвшиндөө байна. Учир нь цомхотгох зүйл огт байхгүй болсон” гэж тайлбарлав.
Үүнээс өмнө Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова мэдэгдэхдээ 2008 оны арванхоёрдугаар сард Орост албан ёсоор бүртгэлтэй 1,454 сая ажилгүй хүн байгаа гээд энэ жил албан ёсны бүртгэлтэй хүний тоо 2,1-2,2 саяар өснө гэж хэлсэн юм.
Category: world news | Views: 987 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]