Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:26 AM
Main » 2009 » 1-р сар » 24 » Ойрхи Дорнодын сөргөлдөөнд оролцогч талуудад 12 триллионы гарз авчирчээ
12:16 PM
Ойрхи Дорнодын сөргөлдөөнд оролцогч талуудад 12 триллионы гарз авчирчээ

Хөгжлийн хурд саарч, амьдралын төвшин унан Ойрхи Дорнодын сөргөлдөөнтэй орнуудад 12 триллион ам.долларын хохирол авчирчээ.

Энэтхэгийн Strategis Foresight Group гэх судалгааны төвийн гаргасан илтгэлд энэ талаар өгүүлжээ. Судалгаанд энэтхэгчүүдээс гадна гадаадын шинжээчид оролцов. Судалгааг явуулагчид сүүлийн 20 жилийн бүс нутгийн сөргөлдөөний үр дагаварыг тооцоолсон байна. Тэдний тоонд Палестин-Израилийн сөргөлдөөн, Ливаны дайн, Иракт АНУ довтолсон зэрэг оров. Судалгааны төвийн дарга Сандип Васлекарын хэлснээр хэрэв Израиль-Палестин хоёр 1991 оны Мадридын Ойрхи Дорнодын бага хурлаар энхийн хэлэлцээр байгуулсан бол өнөөдөр тэдний нэг хүний дундаж орлого одоогийнхоос хоёр дахин их байх байсан гэнэ. Ийм маягийн үзүүлэлт иракчуудын хувьд гурав дахин буурсан гэж тэр хэлэв.

Илтгэлд бичсэнээр Баруун эргээс 150 мянган израильчуудыг нүүлгэсний зардал болон палестинчуудад нөхвөр төлсөн ч гэсэн израиль айлын дундаж орлого 2010 онд 4429 ам.доллар болох ёстой байсан байна. Дайнгүй бөгөөд эдийн засгийн хориггүй байсан бол Иракийн үндэсний нийт бүтээгдэхүүн 2,2 триллион ам.доллар хүрч өнөөгийн үзүүлэлтээс 38 дахин их байх байжээ.

Энэ илтгэл нь сөргөлдөөнтэй орнуудад мөн хэмжээний хохирол үзүүлэн тэдний энхийн эрмэлзлэл төрүүлэхэд тустай хэмээн Энэтхэгийн төвийнхэн найдаж байна. Шинжээчдийн дүгнэлтийн Норвеги, Катар, Швейцари, Турк албан ёсоор дэмжжээ.

Category: world news | Views: 968 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]