Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:24 AM
Main » 2009 » 1-р сар » 22 » Нөөцийн илүүдлээс болж металлын үнэ буурлаа
11:25 AM
Нөөцийн илүүдлээс болж металлын үнэ буурлаа

Лхагва гаригийн оройны байдлаар суурь металлын үнэ ихээр буурсан байдалтай байв. Үүний шалтгаан нь дэлхийн санхүүгийн хүндрэлээс болж хэрэгцээ буурсан явдал юм. Ингэснээр хөнгөн цагааны үнэ бараг зургаан жилийн турш харагдаагүйгээр буурсан аж. Харин Лондоны бирж дээрх тус металлын нөөц1994 оны зургадугаар сараас хойш хамгийн өндөр төвшинд хүрчээ. Одоогийн байдлаар тонн хөнгөн цагааны үнэ 4,2 хувиар буурч, 1330 ам.доллар болжээ.

Мөн зэсийн нөөц 2004 оны нэгдүгээр сараас хойш их хэмжээнд хүрсний улмаас улаан металлын үнэ 2,9 хувиар унаж, 3195 ам.доллараар зарагдаж байна.

Суурь металлын үнийн уналт уул уурхайн салбарт дэлхийд хамгийн томд тооцогддог “ВНР Billiton” 6000 мянган ажилтнаа цомхотгож, олборлолтоо бууруулна гэсэн мэдэгдэл хийсэн ч үргэлжилсэн хэвээр байна. Учир нь уул уурхайнхан олборлолтоо бууруулж буйгаас хамаагүй илүү хурдацтайгаар дэлхийн аж үйлдвэрийн салбар дахь металлын хэрэгцээ унаж байгаа юм. Бусад металлын хувь цайр долоон хувиар буурч тонн нь 1141 ам.доллар, тугалга 5,7 хувиар буурч 1080 ам.доллар, харин никелийн үнэ хоёр хувиар буурч, 11,050 ам.доллар хүрээд байна.

Газрын тосны зах зээл дээр нэг баррель Брент тосны 1,40 ам.доллараар өсч, 45,02 ам.доллар болов. Харин АНУ-ын сайн чанарын WTI маркийн нефтийн үнэ 2,71 ам.доллараар нэмэгдэж, баррель нь 43,55 ам.доллар болоод байна.

Category: world news | Views: 897 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]