Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:24 AM
Main » 2009 » 1-р сар » 20 » Саудын Араб Газын зурвасын сэргээн босголтод нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
11:48 AM
Саудын Араб Газын зурвасын сэргээн босголтод нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ
Израилийн “Цутгамал тугалга” ажиллагаанд нэрвэгдсэн Газын зурвасын сэргээн босголтод нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэх санаатай байгаагаа Саудын Арабын ван Абдулла Аль-Шихири энэ сарын 19-нд мэдэгдлээ. Вантан өөрийн мэдэгдлийг Кувейтад болсон олон улсын эдийн засгийн саммит дээр хийсэн байна.

“Энэ саммит дээр санал болгосон Газын зурвасыг шинэчлэн сэргээх хөтөлбөрт нэмэр болгон нэг тэрбум ам.долларын хандив өгч буй Саудын Араб дахь та нөхдийн ахан дүүсийн нэрийн өмнөөс би мэдэгдэж байна” хэмээн ван хэлэв. Мөн тэрбээр Палестин болон Ойрхи Дорнодын асуудлыг ярилцах уулзалтыг Эр-Риядад хийх саналыг Персийн булангийн орнуудад гарган тавив. Мөн ийм саммит хийхийг Катар санаачилсан байв. Яг одоо Арабын орнууд Газын  хэрг явдлын талаар нэгдсэн байр сууриа гаргаагүй байна. Зарим нь Израильд шахалт үзүүлэхийг хүсч байхад нөгөө хэсэг нь Газыг хяналтдаа авсан ХАМАС-т нөлөөлөхийг шаардаж байгаа.

Үүний хажуугаар энэ сарын 18-нд Египетын Шарм-эш-Шейхад Газын зурвасын талаар олон улсын саммит нээгдсэн юм.  Түүнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Арабын орнуудын лигийн тэргүүн Амр Мусса, Европын лидерүүд ба Иорданы ван II Абдалла оролцож байна. Уг уулзалтыг Францын ерөнхийлөгч Николя Саркози, Египетын ерөнхийлөгч Хосни Мубарак нар даргалж байна. Палестинчуудад үзүүлэх тусламж, Израилийн цэргийг Газаас гаргах болон Газын бүслэлтийг буулгах зэрэг асуудал тэнд яригдлаа.
Сануулахад, нэгдүгээр сарын 18-ны шөнө Израиль Газад гал зогсоосноо зарласан юм. Хэсэг хугацааны дараа ХАМАС ч галаа зогсоосон билээ. Гэхдээ Палестины  хэт даврагчид Газаас цэргээ татахад нь Израильд долоо хоногийн хугацааг өгсөн байна. Тэдний шаардлагыг Орос, Франц, Египет зэрэг хэдэн орон дэмжив. Израилийн явуулсан цэргийн ажиллагааны явцад 1,3 мянган палестин иргэн амь үрэгдсэн ба НҮБ-ын үнэлгээгээр Газын зурвасын хохирол нь 476 сая ам.доллар болжээ.
Category: world news | Views: 864 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]