Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:31 AM
Main » 2009 » 1-р сар » 20 » Европын холбоо “Microsoft”-ыг дахин буруушаав
11:47 AM
Европын холбоо “Microsoft”-ыг дахин буруушаав

АНУ-ын “Microsoft” корпораци Windows үйлдлийн системдээ Internet Explorer вэб браузер программаа багтааж буй явдлыг Европын комисс буруутгаж, зах зээлийн шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна хэмээн үзжээ. Европын комиссын мэдэгдэлд дурдсанаар программ хангамжийн салбарт тэргүүлэгч “Microsoft” корпораци хэрэглэгчдийн сонголтыг үл ойшоон, Европын холбооны дүрэм журмыг зөрчиж байна хэмээн урьдчилсан байдлаар дүгнэлт хийжээ. Стийв Баллмер тэргүүтэй “Microsoft” корпораци сүүлийн хэдэн жилийн турш зах зээлийн шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна гэсэн асуудлаар Европын холбоотой заргалдсаар ирсэн билээ.
 Баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ Европын комисс “Microsoft вэб браузер болох Internet Explorer программаа Windows үйлдлийн системд суурилуулж, хамтад нь борлуулж байгаа нь веб браузеруудын шударга өрсөлдөөнд аюул учруулж, бараа бүтээгдэхүүний шинэчлэлийг үгүй хийж байгаа ба ялангуяа хэрэглэгчдийн сонголтыг хязгаарлаж байна” гэжээ. Харин “Microsoft” корпорацийн зүгээс Европын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг нягтлан судалж байгаа бөгөөд найман долоо хоногийн дотор хариу мэдэгдэх учиртай юм.
Category: world news | Views: 911 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]