Нью-Йоркийн Буффалогийн ойролцоо “Континентал” компанийн онгоц байшин дээр унаж, 44 зорчигч, хөлгийн дөрвөн гишүүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн ... Дэлгэрэнгүй» |
Сенаторууд Гарри Рид (зүүнээс), Арлен Спектер нар хоёр танхимын гишүүд уулзсаны дараах хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Конгрессийн Сенат ба Төлөөлөгчдын танхимын төлөөлөгчид Америкийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслөөр бүрэн тохиролцоог хийжээ. Сенат дахь Ардчилсан намын олонхийн лидер Гарри Ридийн хэлснээр хоёр танхимын зөрөлдөөн "бага байсан" учир тэд түүнийг бүрэн арилгаж чадсан гэнэ. "Обамагийн төлөвлөгөө" гэж нэрлэгдсэн хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээрээ нэгдүгээр сарын 30-нд Төлөөлөгчдийн танхимаар батлагдаад энэ сарын 10-нд Сенатын хэлэлцүүлгийг даван дэмжигджээ. Хоёр танхим уг төслийг батлахдаа тус тусдаа өөрчлөлт оруулсан ба түүнийг зохицуулан тохирох хэрэг гарсан билээ. ... Дэлгэрэнгүй» |
Монголын хэсэг залуу эдийн засагчид нэгдэн, улс орноо эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах арга замыг тусгасан санамж бичгийг Засгийн газар болон УИХ-д хүргүүлэхээр болжээ. Т.Мөнхтөр, Б.Цогт-очир, С.Цолмон, О.Жавхлан нарын эдгээр залуу эдийн засагчид МУИС, СЭЗДС-ийг 2008 онд төгссөн бөгөөд хямралыг даван туулахад Монгол Улсын Засгын газар, УИХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, ард иргэдийн хамтын оролцоо нэн чухал байгаа учир өөрсдийн санаа бодлыг хуваалцахыг хүсчээ. Залуу эдийн засагчид монголд хямрал нүүрлэх болсон шалтгааныг зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болоход өнөөг хүртэл олон тулгуурт эдийн засгийн тогтолцоог бий болгож чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв. Мөн хямралаас гарахад дэмжлэг болох банк санхүүгийн тогт ... Дэлгэрэнгүй» |
2008 онд Италийн мафийн орлого 40 хувиар өссөн байна. Ингэж Италид
зохион байгуулалттай гэмт хэрэг нь хамгийн ашиг орлогтой бизнес болон
хувирав гэж Bloomberg нь Eurispes гэдэг нийгэм-соёлын судалгааны
хүрээлэнгийн мэдээ болон SOS Impresa гэдэг бизнесменүүдийн холбооны
мэдээг ишлэл болгон дурьдсан байна. Хямрал болж байгаа хэдий ч мафи нь өөрийн орлогыг 2007 онд 90 млрд евро байсныг 2008 он гэхэд 130 млрд евро болгон өсгөж чадсан байна. Орлогын гол эх үүсвэр нь хар тамхины худалдаанаас орж ирдэг ба энэ нь жилд 59 млрд еврогийн орлого оруулдаг байна. Дахиад 5,9 млрд-ыг зэвсэгийн наймаанаас олдог гэнэ. Зохион байгуулалттай гэмт этгээдүүд рэкет болон “хар” зээлээр 92 млрд евро олдог байна. Мафи нь өдөртөө 250 сая евро олдог. Дэлхийн санхүүгийн хямрал нь мафид маш ашигтайгаар эргэсэн гэж Роберто Савиано (Roberto Saviano) /италийн мафийн гэмт хэргүүди ... Дэлгэрэнгүй» |
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тэргүүлсэн шинэ засаг захиргаа
пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах
төлөвлөгөөний хүрээнд Чехийн газар нутагт радарын бааз байрлуулах
шийдвэрээсээ татгалзаж магадгүй гэж Чехийн гадаад харилцааны асуудал
эрхэлсэн хорооны тэргүүн Жири Диенстбиер мэдэгджээ.
"АНУ урьдаас төлөвлөсөн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ Зүүн Европын оронд ойрын хугацаанд байрлуулахгүй болов уу гэдэгт би найдаж байна. Дэлхийн санхүүгийн хямрал энэ төлөвлөгөөг хойшлуулах сайхан шалтаг болж болох юм" гэж Диенстбиер мэдэгджээ. Америкийн пуужингийн радарын бааз АНУ-Оросын ши ... Дэлгэрэнгүй» |