Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:28 AM
Main » 2009 » 1-р сар » 29 » Умард Солонгосын мэдэгдэл сайн зүйлд хүргэхгүй
10:43 AM
Умард Солонгосын мэдэгдэл сайн зүйлд хүргэхгүй

Ким Гын Шиг

Гённамын Их сургуулийн профессор

Умард Солонгосын Ардын цэргийн ЗХЖШ-ын төлөөлөгч дүрэмт хувцастайгаа энэ сарын 17-ны өдөр телевизээр мэдэгдэл хийхдээ Өмнөд Солонгостой сөргөлдөх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн нь угаас зогсонги байдалтай байгаа хоёр Солонгосын харилцаа улам хурцдахыг илэрхийлсэн хэрэг болов. Умард Солонгосын байр суурь эрс шийдэмгий байгаагаас харахад, мөн далайн усан хилийн зурвасыг хатуу баримтална гэсэн мэдэгдлээс үзэхэд, урьд өмнө хоёр ч удаа буюу 1999 болон 2002 онд цэргийн мөргөлдөөнд хүрч байсан хоёр Солонгост энэ байдал дахин давтагдаж болзошгүй юм.

Умард Солонгосын эрс шийдэмгий байдлаас нь дүгнэхэд тэдэнд мэдээж өөрийн гэсэн стратегийн бодлого, төлөвлөгөө бий. Зарим хүний үзэж байгаагаар энэ үйлдэл нь АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барак Обама болон түний Засгийн газрын анхаарлыг татахын тулд хийсэн мэдэгдэл ч гэж үзэж байна. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэ бүхнийг "Хоолны ширээний ард суунгаа халбагаар ширээгээ балбаж байгаа хэрэг" хэмээн авч хэлэлцээгүй аж.

Умард Солонгос энэхүү сүрдүүлгийн шинжтэй мэдэгдлээрээ АНУ-ын төдийгүй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мён Пакын Засгийн газрын Умард Солонгост хандах бодлогыг өөрчлөх давхар санаатай аж. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Умард Солонгос Гэсоны аялал жуулчлалыг зогсоож, Гэсоны аж үйлдвэрийн дүүргийн ажилчдыг цомхотгоход Өмнөд Солонгос хариу үйлдэл үзүүлээгүй юм. Тиймээс Умард Солонгос дарамтаа чангатгаж эдийн засгийн хямралыг даван туулах гэж буй Өмнөд Солонгост хөрөнгө оруулалтын эрсдлийг нэмж бий болгох гэж тооцоолж байна.

Умард Солонгос стратеги төлөвлөгөөтэй байлаа гэхэд энэхүү мэдэгдэл нь тэднийг тийм ч сайн үр дүнд хүргэхгүй ээ.

Дайны хэлбэрийг сонгож, Солонгосын хойгт Өмнөд Солонгостой дайны түгшүүрийг бий болголоо гэхэд энэ нь АНУ-ын хувьд зүгээр нэгэн мэдээ болоод л хоцрохоос гадна Умард Солонгос нь АНУ-ын итгэлийг алдаж буй хэрэг болох юм. Харин ч урьдын туршлагаас харж байхад хоёр Солонгос улс сайн харьцаатай байх нь АНУ, Умард Солонгосын харилцаанд ахиц гарахад нөлөөлдөг болох нь батлагдсан .

Эл мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Эв нэгдлийн сайдаа сольсон бөгөөд сонгуульд өрсөлдөх цагаас нь эхлэн шадар туслах нь байсан, цөмийн зэвсэггүй байх нээлттэй 3000 гаруй бодлогыг нь хариуцдаг нэгэн профессорыг энэ албанд тавьсан нь асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоос илүү өнөөгийн зогсонги байдлаас гарах гэсэн эрмэлзэл байгаа юм.

Дээр хэлсэнчлэн Умард Солонос сөргөлдөх байр суурьтай байгаа мэдээг жирийн нэгэн нэвтрүүлэгч бус дүрэмт хувцас өмссөн цэргийн албаны хүн мэдэгдэл хийсэн нь хоёр Солонгосын хооронд сөргөлдөөн гарч болзошгүйг улам бүр лавшруулсан тул Өмнөд Солонгос цэргийн хүчнүүддээ хилийн зурвасын хамгаалалтаа чангалах үүрэг өгөөд зогсохгүй хөрш Солонгосынхаа адил стратегийн хатуу байр суурийг баримтлах бодолтой байгаа юм. Улсын дээд удирдлагуудын албан ёсны тушаал гараагүй ч дайн байлдаанд хүрэх нь хоёр Солонгосын хувьд тустай зүйл болохгүй нь тодорхой, ялангуяа Умард Солонгосын хувьд энэ бүхнийг үнэн санаасаа хүсэхгүй байгаа юм.

Өнөөгийн энэ нөхцөлд харилцаа нь хурцадмал байдалд байгаа хоёр улсын хоорондын үл ойлголцол, итгэл үгүй байдлыг улам дэврээхээс зайлхийх хэрэгтэй бөгөөд энэ нь тэрхүү хоёр орны харилцаанд дэвшил гаргаж чадах хамгийн энгийн болоод анхны алхам болж чадна.

Category: world news | Views: 979 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]