Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:18 AM
Main » 2009 » 1-р сар » 29 » ОХУ пуужин суурилуулах үйл ажиллагаагаа зогсоолоо
10:42 AM
ОХУ пуужин суурилуулах үйл ажиллагаагаа зогсоолоо

 ОХУ богино хугацаанд Калининград мужид пуужин суурилуулах төлөвлөгөөгөө цуцалсныг Интерфакс агентлаг мэдээллээ.

Оросын цэргийн армийн нэгэн ажилтны хэлснээр АНУ-ын төлөв байдал энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөлсөн ажээ.

Ерөхийлөгч Дмитрий Медведев пуужин байршуулах төлөвлөгөөг арваннэгдүгээр сард гаргаж байсан юм. Үүний учрыг тайлбарлахдаа нь АНУ болон бусад улсуудын  дайралтаас хамгаалж , үүний эсрэг суурилуулах гэж байгаа гэх пуужингийн системийг  Европын улсууд болох  Чех, Польшт  байршуулахаар тохиролцсоны эсрэг хариу арга хэмжээ авч буй хэрэг гэсэн байна.

Чех болон Польш улсуудад өөрийн пуужин суурилуулах радар болон тоног төхөөрөмжөө байршуулах нь Иран зэрэг улсуудын дайралтаас хамгаалах ганцхан зорилготой хэмээн АНУ хэлж байсан билээ.

Хэдийгээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд энэ бүхнийг батлаагүй ч Интерфакс голдуу Кремлээс албан ёсоор мэдээллээ авдаг гэж ажиглагчид хэлж байна.

Интерфакст нэрээ нууцалсан  цэргийн албаны нэгэн ажилтин хэлэхдээ “Энэхүү төлөвлөгөөний гүйцэтгэлийг одоогийн байдлаар цуцалсан байгаа. Учир нь Америкийн шинэхэн засгийн газрын удирдлага зүүн Европт пуужин суурилуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд төдийлөн яарахгүй байгаатай холбогдуулж энэ шийдвэрийг гаргасан” гэжээ.

Хэрвээ Орос улс Искандер нэртэй уг пуужингаа суурилуулах төлөвлөгөөгөө цуцлавал энэ нь Америкийн шинэ засаг захиргаанд  хандсан,  эв эеийг хичээсэн чухал арга хэмжээ болох юм.

Category: world news | Views: 1041 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]