Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:32 AM
Main » 2009 » 1-р сар » 29 » Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ
10:41 AM
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ

“Хямралын дараах дэлхий ертөнцийг тохинуулах нь” сэдэвт дэлхийн эдийн засгийн 39 дэх чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийлээ. Тав хоногийн турш үргэлжилэх энэхүү чуулга уулзалтад оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс Засгийн газар, бизнесийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Төлөөлөгчид дэлхий дахинд тулгараад буй эдийн засгийн хямралыг хэрхэн зогсоох талаар хэлэлцэх аж. Түүнчлэн бусад гол асуудлууд болох цаг агаарын өөрчлөлт болон санхүүгийн бүтцийг шинэчлэх талаар санал солилцох юм.

“Хямралын дараах дэлхий ертөнцийг тохинуулах нь” сэдэвт эдийн засгийн чуулга, уулзалтыг ОХУ-ын ерөнхий сайд В.Путин нээж үг хэлэх бөгөөд 96 орны 2500 төлөөлөгчид оролцож байгаа аж. Одоогийн байдлаар дэлхийн 40 орны тэргүүн оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа нь урьд өмнө байгаагүй их тоо болж байна.

Уулзалтад БНХАУ-ын ерөнхий сайд Вен Жиабао, Их Британийн ерөнхий сайд Гордон Браун, Германы канцлер Ангела Меркель болон Австралийн ерөнхий сая Кевин Рудд зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн Засгийн газрын тэргүүд оролцох юм байна.


Давосын чуулга уулзалт нэрээр алдаршсан энэхүү нэр хүндтэй олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцохын зэрэгцээ энэ үеэр бусад орнуудын төр засгийн тэргүүнүүд болон төлөөлөгч нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох ажээ.

Category: world news | Views: 1006 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]