Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:27 AM
Main » 2009 » 1-р сар » 28 » Японы автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгажээ
1:27 PM
Японы автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгажээ

 Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал улам хурцдаж, байдал хүндэрч буйтай холбоотойгоор Японы топ гурван автомашин үйлдвэрлэгч өнгөрсөн сард дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлээ багасгажээ. Автомашин үйлдвэрлэгчид өнөөдөр 2008 оны арванхоёрдугаар сарын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулснаас дэлхийн хамгийн томд тооцогдох болсон “Toyota Motor” корпорацийн үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд 25 хувиар буурч, нийт 479,027 автомашин үйлдвэрлэсэн гэжээ. Харин “Honda Motor” дэлхийн эдийн засгийн хямралд харьцангуй бага өртсөн гэдгээ онцолж, үйлдвэрлэл 7.5 хувиар буурч, 277,294 автомашин үйлдвэрээс гарсан хэмээн мэдэгдсэн бол “Nissan”-ы үйлдвэрлэл арванхоёрдугаар сард 35.9 хувиар буурч, 176,174 автомашин үйлдвэрлэгдсэн байна. Түүнчлэн дээрх гурван автомашин үйлдвэрлэгчдийн бүтэн жилийн буюу 2008 оны үйлдвэрлэлийн хэмжээг авч үзвэл, “Toyota”-гийнх 3.8 хувиар, “Nissan”-ых 1.1 хувиар тус тус буурсан бол “Honda” компанийн үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьд дэлхийн эдийн засгийн доройтолд гүн гүнзгий өртсөн юм. Компанийн борлуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг АНУ-ын худалдан авагчдын чадвар эрс муудаж, ам.долларын эсрэг иений ханш өссөн нь хүндээр тусчээ. Хямралын эсрэг арга хэмжээ болгож, автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгаж, орон тооны цомхотгол хийж эхэлсэн.

“Toyota Motor” гэхэд л Япон дахь өөрийн эзэмшлийн 12 үйлдвэрээ бүгдийг нь 11 хоногийн турш хаах болсноо мэдэгдэж, түүхэндээ анх удаагаа алдагдал амсах болсноо зарласан. Түүнчлэн 2009 онд багтаж, хагас цагийн 3000 ажилчнаа бүгдийг халах шийдвэр гаргаад байгаа юм. Түүнчлэн “Honda” Хойд Америк дахь үйлдвэрлэлээ 29 мянган автомашинаар багасгаж, ирэх дөрөвдүгээр сар гэхэд Япон дахь 3100 түр ажилчдаа халах болсон байна.

Дашрамд дурдахад, “Toyota” корпораци аюулгүйн бүсний төхөөрөмж нь чанарын шаардлага хангаагүй 1.35 сая автомашинаа эргүүлэн татаж байна.

Category: world news | Views: 1053 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]