Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:23 AM
Main » 2009 » 1-р сар » 28 » Хямралаас хохирсон компаниудад Японы эрх баригчид тусална
1:25 PM
Хямралаас хохирсон компаниудад Японы эрх баригчид тусална
Ажилгүй хүмүүс хөдөлмөрийн бирж дээр
Дэлхийн эдийн засгийн хямралаас хэлмэгдсэн компаниуддаа туслахаар 16,7 тэрбум ам.долларын тусламж гаргахаар Японы Засгийн газар шийдсэн байна. Тухайлбал, дампуурал нүүрлээд байгаа жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор Японы улсын мэдлийн банкууд тэдний хувьцааг худалдан авна. Үүний өмнө Японы эрх баригчид тус орны томоохон корпорациудын хувьцааг авахаар гурван тэрбум иен гаргахаар шийдсэн билээ.
Нэгдүгээр сарын дундуур гаргасан мэдээгээр хоршооллын дампуурал Японд нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн хугацааны нийт 12
 ,6 мянган компани дампуурсны ихэнх нь тээвэр ба барилгын салбарынх ажээ. Японы компаниудын нийт өрийн хэмжээ 133 тэрбум ам.доллар болсон гэнэ.
2008 онд Японы эдийн засаг албан ёсоор өсөлтгү
й болсон байна. Оны хоёр ба гуравдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 2,4 ба 04 хувиар тус тус унасан байв. Японы Засгийн газар эдийн засгаа дэмжих  гурван ч төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийт 600 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулж байгаа юм.
Category: world news | Views: 1070 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]