Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:37 AM
Main » 2009 » 1-р сар » 28 » Санхүүгийн пирамид байгуулсан хүн бууж өгөв
1:23 PM
Санхүүгийн пирамид байгуулсан хүн бууж өгөв
 Нью-Йоркт санхүүгийн пирамид байгуулсан гэх Николас Космо эрх баригчдад сайн дураараа бууж өглөө. “Agape World” гэх хөрөнгө оруулалтын компани байгуулан өөрийн үйлчлэгч нарын 140 сая ам.долларыг тэр завшжээ.
Космо энэ сарын 27-нд шүүгдэж эхэлсэн байна. Түүнд ногдуулсан ялаар тэр шоронд 20 жил хоригдох ба мөн нэг сая ам.долларын торгууль төлөх ёстой болж байна.
Сүүлийн сар хагасын дотор хууль хяналтын байгууллагын илрүүлсэн гурав дахь санхүүгийн пирамид нь энэ болов. Арванхоёрдугаар сард үйлчлүүлэгч нарынхаа 50 тэрбумын хөрөнгийг идсэн “Madoff Investment” сангийн тэргүүн Бернад Мейдофф баривчлагдсан билээ. Энэ залилан Америкийн түүхэнд хамгийн том нь болсон юм.
Нэгдүгээр сарын 14-нд зургаан хеж сангийн гүйцэтгэх захирал Артур Нейдел түүний данснаас 1,25 сая ам.долларыг нууц дансанд шилжүүлээд, сураггүй алга болжээ. Нейделийн үйл ажиллагааны улмаас 300 сая ам.долларын хохирол тогтоогдох бололтой. Холбооны мөрдөх товчоо эрчимтэй хайж байгаа ч түүнийг олоогүй байна.
Хямралын улмаас хүмүүс хөрөнгөө банкнаас авах нь ихсэн учир санхүүгийн иймэрхүү пирамидын тоог олшруулж байна. Мөн үйлчлүүлэгч нарынхаа хөрөнгийг эргүүлэн өгөх чадваргүй болсон компаниудын эзэд компаниа хааж, мөнгөө аван зугтах нь мөн олширчээ
Category: world news | Views: 1331 | Added by: johnyfx | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]