Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:36 AM
Main » 2009 » 1-р сар » 28 » “IBM” корпораци шуугиан тарилгүйгээр хэдэн мянган ажилчдаа халжээ
1:22 PM
“IBM” корпораци шуугиан тарилгүйгээр хэдэн мянган ажилчдаа халжээ
 Дэлхий дахиныг хамраад буй эдийн засгийн доройтол технологийн салбарын олон компанийг орон тооны цомхотгол зарлахад хүргэсэн. Компьютерийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг “IBM” корпораци ч дээрхийн адил ажилчдаа халсан ч олон нийтэд огтхон ч мэдэгдээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотын Армонкт төвтэй “IBM” корпораци борлуулалт, программ хангамж болон техник хангамжийн салбарынхаа хэдэн мянган ажилчныг ажлаас нь халсан бөгөөд зардлаа хэмнэхийн тулд авч буй арга хэмжээний нэг нь хэмээн компанийн удирдлага мэдэгджээ. Хэдэн ажилтанг ажлаас нь чөлөөлж буй тухайгаа харин мэдэгдэхгүй гэсэн байна.
“IBM” корпорациас гадна “Intel”, “Microsoft”, “Texas Instrument”, “Sprint Nextel” болон “Google” компаниуд эдийн засгийн хямралтай тэмцэх үүднээс орон тооны цомхотгол хийх зайлшгүй шаардлагатай тулгарсан тухайгаа зарласан юм. Зөвхөн дээрх компаниудаас гэхэд л 20 мянга гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэх болж байна.
“IBM” корпорацийн томоохон өрсөлдөгчдийн нэг “Hewlett-Packard” ч мөн нийт ажилчдынхаа найман хувь буюу 24600 ажлын байрыг чөлөөлөх болсон тухайгаа зарлаад байгаа.
Category: world news | Views: 1049 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]