Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:29 AM
Main » 2009 » 1-р сар » 28 » Обама нэн даруй эдийн засгийн арга хэмжээ авахыг шаардаж байна
1:21 PM
Обама нэн даруй эдийн засгийн арга хэмжээ авахыг шаардаж байна

 АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийн гаргасан 825 тэрбум ам.долларын өртөгтэй эдийн засгийг сайжруулах төслийг нэн даруй гүйцэтгэх арга хэмжээ авахыг уриалсан бөгөөд ард иргэд энэ бүхнийг хүлээн суугаа хэмээн хэлсэн юм. Харин Бүгд найрамдах намын хууль сахиулагчид энэхүү төслийг эсэргүүцэх явдалд дуу хоолойгоо идэвхтэй өргөж байгаа бөгөөд төслийг хэтэрхий өндөр өртөгтэй, ямар ч үр дүнгүй хэмээн үзэж байгаа аж. Ерөнхийлөгч Конгрест сууж байгаа Бүгд найрамдахчуудтай энэхүү төслийг хүлээн зөвшөөрүүлэх талаар халуухан яриа өрнүүлж ятгах гэж байгаа ч , “би тэднээс зуун хувийн зөвшөөрсөн хариу хүлээхгүй байгаа” гэж тэрээр өгүүлсэн юм.
Ирэх сарын дундуур гэхэд Конгрес энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж ерөнхийлөгч итгэлтэй байна. “Бүгд найрамдахчуудын баримталж байгаа төлөвлөгөө болон миний санаачилсан эдийн засгийн төслийн хооронд хууль ёсны болон философийн зарим нэгэн ялгаанууд байгаа. Үүнийг би хүндэтгэн үзэж байна  Бүгд найрамдах намын нөхдөөсөө би зуун хувийн дэмжлэг тэр бүр хүлээхгүй байгаа. Бид улс төрийн асуудлаа түр хойшоо тавьж, Америкчуудынхаа эдийн засаг бизнесийн асуудлыг зохицуулна гэдэгт би итгэлтэй байна ” гэжээ. Обама нь сенаторуудтай уулзахаасаа өмнө мөн Бүгд найрамдах намын төлөөлөгчдийн танхимынхантай уулзсаны дараа сэтгүүлч нарт эл мэдэгдлийн хийсэн байна.
Миний хэлэх гэсэн үг бол өдөр бүр эдийн засгийн үзүүлэлт доогуур байгаа нь энэ талын үйл ажиллагааг хийхийг шаардаэж байна. Ард түмэн энэ бүхнийг хүлээж байгаа гэсэн юм.
Category: world news | Views: 952 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]