Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:24 AM
Main » 2009 » 1-р сар » 23 » Хамасчуудтай ярилцах цаг болжээ
8:40 AM
Хамасчуудтай ярилцах цаг болжээ
Хамас бүлгийн улстөрийн удирдагч Калед Мешаал телевизээр хэлсэн үгэндээ  Барууны орнууд өөрсөдтэй нь яриа хэлэлцээр хийж  эхлэх хэрэгтэйг сануулжээ.

"Хамасчуудтай ярилцаж эхлэх цаг хэдийнэ болсон" Газын зурвасыг хүч түрэмгийлэн эзэлсэн, удирдан чиглүүлж байгаа Хамас бүлэг өнгөрсөн ням гарагийн орой гурван долоо хоног үргэлжилсэн галыг долоо хоног зогсоох шийдвэр гаргасан. Бүлгийн удирдагч Калед Мешаал "Евролын орнуудад хандан хэлж байна. Хамас бүлгийг үгүй хийх гэж гурван жил оролдож байгаа нь хангалттай. Одоо бол тэмцэл  мөргөлдөөнд хууль бусаар эрх мэдлийг авч чадсан Хамас бүлэгтэй хэлэлцэх цаг. Тиймээс Хамасчуудтай ярилцах хэрэгтэй болж" хэмээжээ.
Хамасчуудтай ярилцах цаг болсон

Яриа хэлэлцээр хийх нөхцөлүүд
Калед "Ойрхи Дорнодын асуудлаархи хэлэлцээрт голчлон оролцдог Европын холбоо, АНУ, НҮБ болон ОХУ бүгд Палестины либерал байгууллагуудаас санал болгосон энх тайвны гэрээнд гарын үсэг зурж. хүчирхийллээ  зогсоон, Израилийн талтай учир зүйгээ ололцтол Хамастай хэлэлцээр хийх шаардлагагүй, хийхгүй гэж хэлж байсан"-ыг сануулсан юм.

Хамасын удирдагч Израилийн тал цэргийн хүч хавьгүй их байсныг үл тооцвол бүлэг иь Газын зурвас дахь цуст мөргөлдөөнд ялалт байгуулсан хэмээн дахин хэлжээ. Тэрбээр "Энэхүү анхны томоохон бодит дайн бидний анхны ялалт боллоо" гэжээ. Мешаал үргэлжлүүлэн "Харин бидний өмнө бас хоёр том тэмцэл байна. Эхнийх нь бүслэлтийг үгүй хийх. Сүүлийнх нь бүх хил хязгаарыг нээх. Ялангуяа Рафахыг нээх" хэмээн ярьсан байна.

Израилийн тал 2007 оны зургадугаар сард Хамас Газын зурвасын түрэмгийлэн эзлэсний дараа Палестины газар нутгийг хаасан. Тиймээс Газад хүргэгдэх бүх тусламжийн хүнс болоод бараа бүтээгдэхүүнийг оруулахаас татгалзах болсон юм.
Category: world news | Views: 1003 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]