Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:36 AM
Main » 2009 » 1-р сар » 23 » Татвараа ам.доллараар авдаг болсноос архины үнэ нэмэгджээ
8:37 AM
Татвараа ам.доллараар авдаг болсноос архины үнэ нэмэгджээ

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн савлагаа багасч байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн мягмар гаригт томоохон биржүүдийн гол индексүүд 4-5 хувиар буурсан байна. Харин өнгөрсөн лхагва гаригаас дээрх индексүүд 3-4 хувиар өсчээ. Энэ талаар Монголын хөрөнгийн бирж (МХБ), "Спирт бал бурам", "Би Ди Сек" компанийн удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлан мэдээллээ.

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн онд 62.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийжээ. Үүний 54.5 хувийг анхдагч зах зээлийн арилжаа эзэлж байна. Зах зээлийн үнэлгээ 515.9 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин 11.4 хувьд хүрэв. Харин хөрөнгө оруулагчдад очих хувьцааны өгөөж буюу ногдол 17.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос 3.5 дахин өссөн аж.

Дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр зах зээлийн үнэлгээ есөн мянга гаруй байснаа одоогоор 515.9 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Мөн хувьцааны ханшийн уналтаар хямралын шинж тодорсон. Тухайлбал, "Спирт бал бурам" компанийн хувьцаа оргил үедээ 34 мянга 500 төгрөг хүрсэн бол одоо 11 мянган төгрөг болжээ. Тухайн үед нэг ширхэг хувьцаа худалдан авах мөнгөөр гурвыг худалдаж авах боломжтой болов.

Харин тус компанийн захирал Д.Даянбилгүүн бүтээгдэхүүнийхээ үнийн өсөлтийг шил, бөглөөний үнэ нэмэгдсэн, 40 градусын архинаас хоёр, 40-өөс доош градустай архинаас 1.5 ам.долларын татвар авч эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарлалаа. Хэрэв татварыг ам.доллараар авахаа боливол бүтээгдэхүүний үнийг 400-1000 төгрөгөөр эргүүлэн буулгах аж.

Мөн "Гермес центр", "Анод банк", "Ремикон", "Хөх ган", "Монфрэш жүүс", "Женко тур бюро" зэрэг компани өнгөрсөн онд МХБ-д шинээр бүртгүүлж олон нийтэд үнэт цаасаа нээлттэй арилжаалсан бол "Хай Би Ойл", "Би Ди Сек" компани үнэт цаасны анхдагч зах зээлд хувьцаа нэмж гаргасан юм. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлд шинээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаар "Ди Си Эф", "Эм Ай Си Си", "Арта-Инвест" зэрэг 13 компани эрх авснаар МХБ-ийн гишүүн брокер дилерийн компанийн тоо 41 болов.

Category: mongolian news | Views: 1000 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]