Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:40 AM
Main » 2009 » 1-р сар » 23 » Хүнсний гол нэрийн барааны үнэ
8:33 AM
Хүнсний гол нэрийн барааны үнэ

Хүнсний гол нэрийн барааны үний 2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлыг өмнөх оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.8 хувиар өссөн байна.

Max
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонь, үхрийн махны үнэ 0.1-2.1 хувиар өссөн байна. Үхрийн 1-р зэргийн махны үнэ 1.0 хувиар буюу 30 төгрөг, хонины ястай махных 2.1 хувиар буюу 55 төгрөгөөр тус тус өссөн бол адууны махны үнэ 1 .6 хувиар буюу 48 төгрөгөөр буурсан байна.

2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрээр 1 кг хонины ястай мах дунджаар 2733 төгрөг, үхрийн ястай мах 3022 төгрөг, адууны ястай мах 2263 төгрөг, хонины цул мах 2829 төгрөг, үхрийн гуяны цул мах 3633 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Гурил, талх
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар нийслэлийн хүнсний зах, дэлгүүрт зарагдаж байгaa Алтан тариа ХК-ийн задгай I, II зэргийн гурилын үнэ 0.2-0.8 хувь, савласан дээдийн дээд, I, II зэргийн гурилын үнэ 0.9-2.1 хувиар, орос дээд, I гурилын үнэ 0.6 хувиар тус тус буурсан байна. Харин хятад гурил болон талхны үнэ шинэ он гарсаар харьцангүй тогтвортой байлаа.

Будаа, элсэн чихэр
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх 2008 оны 12 дугаар сарын дундаж үнээс 1.5 хувь, элсэн чихрийн үнэ 1.7 хувь, шар будааны үнэ 1.7 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногоо
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар дотоодын төмсний үнэ 2.6 хувь, манжин 2.8 хувь, лууван 2.6 хувиар тус тус өсч, байцааны үнэ тогтвортой, харин сонгино 0.6 хувиар буурсан байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тос
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар 2008 оны 12 сарын дундаж үнэтэй харьцуулахад ургамлын тосны үнэ 0.9 хувь, өндөг 1.4 хувиар буурчээ. Цөцгийн тосны үнэ 0.5 хувь, сүү 3.3 хувиар тус тус өссөн байна.

Хүнсний гол нэрийн барааны үнэ /аймгаар/
Аймгийн төвүүдэд 7 хоногийн үнийн судалгаанд гурил, хонь, үхрийн мах, талх, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судлав.

Гурил
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах дэлгүүрт хүн амын хэрэглээ ихтэй I зэргийн гурилын үнэ 640-1000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Гурилын үнийг өмнөх 1 дүгээр сарын 2-ны дундаж үнэтэй харьцуулахад Төв аймагт 1.0 хувиар өсч, Говь-Алтай аймагт 4.0 хувиар буурчээ. Бусад аймагт гурилын үнэ харьцангүй тогтвортой байв.

Талх
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар талхны үнэ Булган аймагт 9.1 хувиар буюу 50 төгрөгөөр буурч, харин бусад аймгуудад тогтвортой байв. Талхны үнэ Хэнтийн аймагт хамгийн өндөр буюу 800 төгрөг байна.

Max
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хонины махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Говь-Алтай, Дархан-Уул, Баянхонгор аймагт 100 төгрөгөөр өсч, Архангай, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Орхон, Говь-Сүмбэр аймагт 100-300 төгрөгөөр буурсан бана. Бусад аймагт хонины махны үнэ тогтвортой байв. Хонины махны үнэ Өвөрхангай аймагт хямд буюу 1600 төгрөг байхад, Булган аймагт 3000 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.

Малын сүү
2009 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар малын сүү 900-1833 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Сүүний үнэ Дундговь аймагт хамгийн их буюу 1833 төгрөг байхад Дорнод аймагт хамгийн бага буюу 900 төгрөг байна. Булган аймагт өмнөх 7 хоногт хамгийн хямд буюу 650 төгрөг байсан сүүний үнэ энэ сарын 9-ний өдөр 1000 төгрөг болж, 54.0 хувиар огцом өсчээ.

 

Category: mongolian news | Views: 1475 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]