Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:33 AM
Main » 2009 » 1-р сар » 23 » Үнэт цаасны зах зээлийн зөвлөл байгуулав
7:44 AM
Үнэт цаасны зах зээлийн зөвлөл байгуулав

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжиж, худалдаа, санхүү, үйлдвэрлэлийн орчин үеийн тогтолцоо бий болгох, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх үндсэн зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрийн дэргэд тухайн салбарын олон талт төлөөлөл, өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн салбар зөвлөлүүдийг байгуулж, тэдний санал, дүгнэлт, судалгааг үндэслэн зохих санал, дүгнэлт, шийдвэр гарган ажилладаг.
Тиймдээ ч МҮХАҮТ дэргэдээ Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн зөвлөлийг байгуулжээ. Энэ нь Монголын бизнес эрхлэгчид, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад ашиг орлого, санхүүжилтийн таатай боломж бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой аж.
Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар удирдлага, бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааны журам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлийг баталсан байна. Энэ зөвлөл нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулагч төрийн болон төрийн бус байгууллага, компани, үнэт цаас гаргагчид, банк санхүүгийн байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл болсон 18 хүний бүрэлдэхүүнтэй, зөвлөлийн даргаар Шинэ бодлогын хүрээлэнгийн ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг сонгожээ.
Category: mongolian news | Views: 1030 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]