Welcome Традер | RSS

JohnyFX

Баасан гараг, 2024-09-20, 10:35 AM
Main » 2009 » 1-р сар » 23 » “Microsoft” корпораци 5000 ажилчдаа халах шийдвэр гаргажээ
7:41 AM
“Microsoft” корпораци 5000 ажилчдаа халах шийдвэр гаргажээ

Программ хангамжийн салбарт тэргүүлэгч “Microsoft” корпораци ирэх 18 сарын дотор 5000 ажилчнаа халах шийдвэр гаргасан бөгөөд тэдгээрээс 1400-г ойрын хугацаанд ажлаас нь чөлөөлөх гэнэ. Тус корпораци саяхан санхүүгийн тайлангаа тавьж, арванхоёрдугаар сарын 31-ныг дуустал гурван сарын хугацаанд 4.17 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ нь шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаас хамаагүй бага, компанийн өмнөх жилийн цэвэр ашгаас 11 хувиар багассан үзүүлэлт юм. Түүнчлэн компанийн хувьцааны үнэ 7.9 хувиар унасан байна.

Зах зээлийн судалгааны “Cross Research” фирмийн шинжээч Ричард Уильямс “Миний мэдэхээр Microsoft хэзээ ч энэ маягийн орон тооны цомхотгол хийж байгаагүй. Цаг үе үнэхээр өөрчлөгдсөн гэдгийг илтгэж буй бас нэгэн дохио гэж ойлгож байна” гэжээ.

“Microsoft” корпорацийн мэдэгдсэнээр орон тооны цомхотгол нь судалгаа, үйлдвэрлэл, маркетинг, худалдаа борлуулалт, санхүү, хууль, хүний нөөц болон мэдээллийн технологи гэсэн салбаруудад хамааралтай гэнэ. Ажилчдаа халах шийдвэрээс гадна аяллын зардлыг багасгах зэргээр бусад зардлаа ч мөн хэмнэж байгаа аж. Харин дээрх арга хэмжээний дүнд “Microsoft” корпораци санхүүгийн жилийн туршид 1.5 тэрбум ам.доллар хэмнэх гэнэ.

Category: world news | Views: 1000 | Added by: johnyfx | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]